Импортын 4 дэх яармагаас 2021 оны амжилтын жагсаалтыг нийтлэв
2022-01-02 16:30:35
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын 4 дэх удаагийн олон улсын импортын экспогоос саяхан гаргасан 2021 оны амжилтын жагсаалтаас үзвэл, энэ удаагийн импортын экспогийн бизнесийн үзэсгэлэнд нийтдээ 127 улс орон болон бүс нутгийн 2900 гаруй аж ахуйн нэгж оролцсон байна. Үзэсгэлэнгийн талбайн хэмжээ 366,000 хавтгай дөрвөлжин метрт хүрч, түүхэн дээд амжилт тогтоов, 422 нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээг дэлгэн үзүүлж, жилд гүйлгээ хийхээр төлөвлөсөн хэмжээ 70,72 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Одоогоор Хятадын 5 дахь удаагийн олон улсын импортын экспогийн бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Аж ахуйн нэгжийн бизнесийн үзэсгэлэнг жишээ болгон авч үзвэл, үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж буй талбай нь 180 мянган ам метрээс давж, ахиц дэвшлээрээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хурдацтай явагдаж байна.