Ши Жиньпин Грекийн ерөнхийлөгч Сакраропулуд эмгэнэл илэрхийлэв
2022-01-02 15:23:51
Share
Share this with Close
youtube WeChat

2021 оны 12-р сарын 31-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Грекийн ерөнхийлөгч асан Папулас таалал төгссөнтэй холбогдуулан Грекийн одоогийн ерөнхийлөгч Сакраропулуд эмгэнэлийн цахилгаан илгээж, Хятадын засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, ноён Папулас бол Грекийн гарамгай улс төрч болон удирдагч, бас Хятадын ард түмний хуучин найз юм. Тэрээр Хятад Грекийн найрамдлыг гүнзгийрүүлэхийн төлөө урт хугацаа хичээн зүтгэж, олон салбар дахь ажил хэрэгч, хоёр талт хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, 2008 оны Зуны Олимпийн наадам болон 2022 оны Өвлийн Олимпийн наадмыг Бээжин зохион байгуулахыг тууштай дэмжиж, Хятад Грекийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулахыг эрмэлзсээр ирсэн юм. Би Хятад, Грекийн харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, Ерөнхийлөгч Сакраропулутай хамтдаа хичээж, хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг гүнзгийрүүлж, олон салбарын хамтын ажиллагааг ахиулан тасралтгүй шинэ үр бүтээл олж, хоёр орон болон хоёр ард түмэнд аз жаргал авчрахад бэлэн байна гэжээ.