Хятад улс орчин үеийн социалист улс орныг цогцоор байгуулах шинэ аянаа эхлүүллээ
2022-01-03 17:03:37
Share
Share this with Close
youtube WeChat

2021 онд, Хятад улс орчин үеийн социалист улс орныг цогцоор байгуулах шинэ аянаа эхлүүллээ. Энэ он нь мөн "14-р таван жилийн төлөвлөгөөг" хэрэгжүүлсэн эхний жил юм.

Гэхдээ 2021 онд Хятад улсад тулгарсан гадаад дотоодын орчин өөдрөг биш. Энэ онд цар тахлын нөлөөлөл дор гадаад орчин улам будлиантай, тогтворгүй болсноор Хятадын эдийн засгийн хөгжилд ч сөргөөр нөлөөлж, Хятад улсад эрсдэл, сорилтыг авчирсан байна.  

Хятадын "14-р таван жилийн" хугацаанд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил нь өндөр чанартай хөгжлийг ахиулахаар гол сэдэв болгож, мөн ард иргэдийн амьдралын чанар чансаагаа дээшлүүлэх гэсэн хүлээлтийг харгалзан үзэн, өндөр чанартай хөгжлийн дунд хамтдаа чинээлэг болохыг дэмжих ёстой.

Энэхүү хөгжлийн гол сэдвийн хүрээн дор Хятадын ард иргэд сорилт бэрхшээлийг даван туулж, "14-р таван жилийн "эхлэлтийн онд чухал ач холбогдолтой томоохон амжилтад хүрсэн билээ.