Хятадын хөгжлийн шинэ үзэл баримтлал
2022-01-03 16:59:49
Share
Share this with Close
youtube WeChat

2021 он бол Хятад улс социалист орчин үеийн орныг бүх талаар байгуулах анхны жил юм. Хятад улс хөгжлийн шинэ шатандаа орсон юм. Тус онд Хятад улс хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн бүтэн, оновчтой, бүх талаар хэрэгжүүлж, олон төрлийн ажлыг системтэй төлөвлөж, нэгдэлтэй түлхэн ахиулсан юм. 2021 онд бол Хятад улсын дарга Ши Жиньпиний төр улсаа засах засаглалын чухал жил байсан. 

Нэн тэргүүнд шинийг нээсэн жил байсан. Хятад улс 14-р таван жилийн төлөвлөгөөгөө дэвшүүлж, Хятадын орчин үеийн байгуулалт дахь инновацын гол статусыг чухалчилж, шинжлэх ухаан технологиор үндэсний хөгжлийн стратегийн тулгуур цэг болгохыг баримталсаар ирсэн юм.

2021 оны 3-р сард Шин Жиньпин дарга Фу Жянь мужийн аж ахуйн нэгжид ажиллахдаа, Хятад улс цаашид хөгжихөд инновацид түшиглэх хэрэгтэй. Хэн байх нь хамаагүй, улс орны төлөө хувь нэмэр оруулж чадах эсэх нь хамгийн чухал юм. Улсаас бүгдийг нь бүх хүчээрээ дэмжих болно гэжээ. 

 2021 онд Хятадын инновацын үзүүлэлт дэлхийд 12 байраар ахиж, дунд орлоготой оруундын дунд тэргүүн байранд жагссан байна.

Шинэ хөгжил гэдэг нь ногоон хөгжилд салбар тусгалаа олж буй юм. Цаг уурын өөрчлөлт бол нийт хүн төрөлхтний хамгийн том сорилт юм. 2021 оны 4-р сарын 22-нд цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх удирдагчдын уулзалтад Хятадын дээд удирдагч Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс 2030 оноос өмнө нүүрстөрөгчийн давхар ислийн оргил үеийг угтан авч, 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн давхар ислийн төвийг сахихыг биелүүлэх болно гэжээ. Хятадын нүүрстөрөгчийн давхар ислийн оршил үе болон төвийг сахих амлалт нь хөгжингүй орнуудын хэрэгсэх хугацаанаас хамаагүй богино байгаа юм. Хятад улс хатуужилтай ажиллаж байж уг амлалтаа биелүүлэх болно. Амлалтаа биелүүлэхийн тулд Хятад улс ногоон хөгжлийн замаар шуурхай замнаж, эрчим хүч зэрэг салбарын шинэчлэлийг хийж буй юм.