Ши Жиньпин Назарбаев, Токаев нартай харилцан баярын цахилгаан илгээв
2022-01-03 15:44:07
Share
Share this with Close
youtube WeChat

 2022 оны 1-р сарын 3-нд Хятадын дарга Ши Жиньпин Казакстаны анхны ерөнхийлөгч Назарбаев, ерөнхийлөгч Токаев нартай харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойд баяр хүргэв.

Ши Жиньпин Назарбаевт илгээсэн баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш Хятад Казакстаны харилцаа цаг үетэйгээ зэрэг урагшилж, шинийг нээж, өрнүүн хөгжлийн хандлагаа хэвээр байлгаж, сайн хөршийн найрамдалт харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм. Бид анхны ерөнхийлөгч Назарбаевтэй байгуулсан сайн сайхан ажлын харилцаа болон хувийн гүн зузаан найрамдлыг нандигнан үзэж байна. Би Хятад Казакстаны харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, анхны ерөнхийлөгч Назарбаевтэй хамтаар Хятад Казакстаны үүрдийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг урт удаан хугацаа тогтвортой хөгжүүлж, хоёр орон болон хоёр ард түмэнд аз жаргал эдлүүлэхэд бэлэн байна гэжээ.

 Ши Жиньпин Токаевт илгээсэн баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, Хятад Казакстан харилцан найрсан хөрш болон үүрдийн иж бүрэн стратегийн түнш юм гэжээ.

Назарбаев хэлэхдээ, Хятад улс бол Казакстаны тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орны нэг юм. Хоёр тал харилцан итгэлцсэн, харилцан хүндэтгэсэн үндсэн дээр Казакстан Хятадын үүрдийн иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосон юм. Казакстаны тал Хятадын талтай хамтаар хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг нэн их хөгжилд хүргэхийг ахиулах болно гэжээ.

 Токаев хэлэхдээ, би тантай хамтаар Казакстаны Хятадын харилцааг хөгжүүлэхийн тулд нэн их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.