Дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүс ямар ашиг шимээ өгөх вэ?
2022-01-03 16:45:08
Share
Share this with Close
youtube WeChat

 1-р сарын 1-нээс "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр" буюу RCEP албан ёсоор хэрэгжиж эхэлсэн нь одоохондоо дэлхийн хамгийн олон хүн амтай, хамгийн том эдийн засаг худалдааны цар хүрээтэй, хамгийн их хөгжих боломжтой чөлөөт худалдааны бүс боллоо.Олон улсад нэр хүндтэй судалгааны төвүүдийн тооцоолсноор, RCEP нь 2025 он гэхэд гишүүн орнуудын экспорт, гадаадын хөрөнгө оруулалтын нөөц, ДНБ-ийг суурь үзүүлэлтээс тус тус 10.4%, 2.6%, 1.8%-иар нэмэгдүүлэх төлөвтэй байна. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг улс орнууд хэрхэн дүгнэж байна вэ? Компаниуд хэрхэн ашиг хүртэх вэ? Зэрэг асуудлаар Хятадын Төв Радио телевизийн сэтгүүлчийн ирүүлсэн дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. 

Сүүлийн өдрүүдэд Чиндао дахь Кай Чуан хүнсний ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн захирал Жао Жин RCEP хүчин төгөлдөр болохыг хүсэн хүлээсээр байгаа бөгөөд Зүүн Өмнөд Азийн халуун бүсийн жимсээр түүхий материал болгодог лаазалсан жимсэндээ Хятадад үйлдвэрлэсэн гэрчилгээ авах бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт найдаж буй сэтгэгдлээ хуваалцлаа: “RCEP хэрэгжсэний дараа хуримтлуулах зарчмынх нь дагуу Хятадаас гаралтай түүхий материалд тооцох боломжтой болдог. RCEP-д хүлээлт ихтэй байна. Түүний ачаар манай аж ахуйн нэгжүүд дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд өрсөлдөх давуу чадалтай болно гэдэгт найдаж байна.” 

Хүчин төгөлдөр болсон RCEP гэрээ нь барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, оюуны өмч, цахим худалдаа, гарал үүслийн дүрэм зэрэг RCEP-ийг хамарсан 20 хэсэгтэй байдаг. Барааны худалдааны салбарын онцлох зүйлийн хувьд гарал үүслийн хуримтлалын дүрэм нь бараа бүтээгдэхүүний ашгийг ихээр нэмэгдүүлэх боломж хангалаа. Хятадын Худалдааны яамны Олон улсын газрын дарга Юй Бэньлинь хэлэхдээ:  "Ингэснээр үйлдвэрлэгчид бүс нутгийнхаа түүхий материалыг илүү ашиглахыг урамшуулж, гишүүн орнууд хэлэлцээрийн заалтын дагуу гаалийн татвар төлөхгүй болж, бүс нутагтаа илүү нягт, уян хатан аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход тустай юм. Хятад улсын завсрын бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа үүний ашгийг хүртэх бөгөөд нэхмэлийн түүхий эд, автомашины эд анги, электрон эд анги зэрэг бүтээгдэхүүний экспорт улам нэмэгдэнэ." 

GAC Mitsubishi Motors ХХК нь Хятадын зах зээлд голчлон борлуулалт хийдэг аж ахуйн нэгж юм. Сүүлийн үед тус компани мөн гадаад руу хөгжих стратегийн төлөвлөгөө гаргасан тухайгаа Худалдан авалт, Шинэ загварыг сурталчлах ажил хариуцсан захирал Жань Линьчан хэлэхдээ, RCEP-ийг үр дүнтэй хэрэгжүүлснээр бид хилийн чанадад зах зээлээ тэлэх төлөвлөгөөгөө эхлүүлж байна гэж байлаа. "GAC Mitsubishi компани 12-р сарын 10-нд шинэ эко машинаа албан ёсоор ашиглалтад оруулжээ. Энэ машин нь дэлхийн хэмжээний шинэ загвар учраас бид Хятадад борлуулахаас гадна олон улсын борлуулалтын зам сувгийг нээнэ гэдэгт найдаж байна. RCEP гэрээг байгуулж, хүчин төгөлдөр болгосноор бид автомашинаа экспортлох олон улсын өрсөлдөх чадлыг нэмэгдүүлэх болно. Бидэнд авч хэлбэл маш ашигтай сайн чимээ. " 

Гаалийн татварын хөнгөлөлтийн талаар, хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа тус бүс нутгийн барааны худалдааны 90 гаруй хувь нь удаандаа гаалийн татваргүй болно. Одоогийн байдлаар, Хятад улс болон АСЕАН, Австрали, Шинэ Зеланд хоорондын шууд гаалийн татваргүй болох бараа бүтээгдэхүүн нь 65%-иас давах бөгөөд Хятад, БНСУ хоорондын шууд гаалийн татваргүй болох бараа бүтээгдэхүүн нь 39%, 50%-д хүрнэ. Хятад улс Япон хоорондоо чөлөөт худалдааны харилцааг шинээр байгуулж, харилцан шууд гаалийн татваргүй болгох бараа бүтээгдэхүүн нь тусбүр 25%, 57%-д хүрчээ. Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэлэхдээ: “Жишээ нь, татвараас хөнгөлөх юм бол АСЕАН-ы орнуудаас Хятадад импортлох наргилын шүүс, хан боргоцойн бүтээгдэхүүн, цаасан бүтээгдэхүүн, Японоос импортлох индукцийн зуух, цахилгаан зуух, ихэнх механик тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, автомашины эд ангиудыг шат дараатайгаар гаалийн татвараас чөлөөлнө. Үүний зэрэгцээ Хятадаас Японд экспортлох механик болон цахилгаан бараа, багаж хэрэгсэл, нэхмэл эдлэл, хувцас, далайн зарим бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэрэг нь ч мөн аажимдаа гаалийн татвар төлөхгүй болно. RCEP -гийн гаалийн татварын хөнгөлөлтийн зохицуулалтаар дамжин, тус бүс нутгийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн өртгөө мэдэгдэхүйц бууруулах боломжтой бөгөөд хэрэглэгчид чанар сайтай дээрээ хямд бараа бүтээгдэхүүн эдлэх боломжтой боллоо. Хил дамнасан цахим худалдаа, интернет санхүү, онлайн оффис, онлайн боловсрол сургалт, онлайн эмчилгээний зөвлөгөө, онлайн үзэсгэлэн худалдаа гэх мэт бизнесийн шинэ төлөв байдал, шинэ загвар хөгжлийн боломжоо олж, бүс нутгийн хүмүүст илүү сайн амьдралыг авчрах болно." 

Дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүсийг байгуулсан тухай гишүүн орнуудын холбогдох хүмүүс ч идэвхтэй байр сууриа илэрхийллээ. БНСУ-ын ерөнхий сайд асан Хан Сын Сү хэлэхдээ: "Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлснээр, бид тарифын бууралтаас болсон зах зээлийн нээлтийн үр нөлөөг хүртэх төдийгүй дижитал салбар, үйлдвэрлэлийн газрын дүрэм зэрэг салбарт бүс нутгийн худалдааны дүрмийг хэрэгжүүлэн, ашиг шимийг нь хүртэх болно. Бүс нутгийн хүчирхэг сүлжээг бий болгож, бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээний тогтвортой, үр дүнтэй байдлыг дэмжих болно. " 

Хятад улсын одоогийн худалдааны хамгийн том түншийн хувьд уг гэрээ хүчин төгөлдөр болсноор АСЕАН-ы орнууд ач тусыг нь хамгаас түрүүнд хүртэх юм. Үүнтэй холбоотойгоор Хятад-АСЕАН-ы төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Чэнь Дэхай танилцууллаа: “Бүс нутгийн улс орнуудын дотоод хөдөлгөх хүчийг нь илүү дайчилж, бүс нутгийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжлийг ахиулахын зэрэгцээ Хятад, АСЕАН-ы хамтын ажиллагаанд илүү өргөн орон зайг нээх болно” гэжээ.