Бүс нутаг, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хүчин нэмэрлэх болно
2022-01-03 17:11:04
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 1-р сарын 1, "Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" буюу  RCEP хүчин төгөлдөр хэрэгжиж, дэлхийн хамаг том чөлөөт худалдааны бүс үүд хаалгаа сөхсөн байна. Өнөөгийн олон улсын ээдрээ будлиантай нөхцөл байдал дор,  RCEP хэрэгжиж эхэлсэн нь холбогдох талуудын олон талт үзэл, чөлөөт худалдааг хамгаалан, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг дэмжих итгэл, тууштай байдалыг бүрэн харуулж байгаа юм. Энэ нь бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо, чөлөөт худалдааг хөгжүүлэхийг ахиулах бөгөөд бүс нутаг, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хүчин нэмэрлэх болно.

1-р сарын 1-ээс эхлэн Бруней, Камбож, Лаос, Сингапур, Тайланд, Вьетнам, Хятад, Япон, Шинэ Зеланд, Австрали зэрэг 10 оронд RCEP албан ёсоор хүчин төгөлдөр болсон. 2-р сарын 1-нээс БНСУ-д хэрэгжинэ. Үлдсэн гишүүн орнууд ч мөн адил дотооддоо зөвшөөрөл олгох журмаа дуусгасны дараа ар араасаа хүчин төгөлдөр болно.

Нийт хүн ам 2.27 тэрбум, ДНБ 26 их наяд ам.доллар, экспортын нийт хэмжээ 5.2 их наяд ам.доллар...RCEP албан ёсоор хүчин төгөлдөр болсноор дэлхийн 30 орчим хувийг эзэлдэг эдийн засаг нэгдсэн зах зээлийг бүрдүүлнэ гэсэн үг. HSBC-ийн эдийн засагчид 2030 он гэхэд RCEP-ийн эдийн засгийн тойрог дэлхийн эдийн засгийн хэмжээний 50% хүртэл өснө гэж төсөөлсөн байна.