ГХЯ: Солейманигийн амийг хөнөөсөн нь АНУ-ын хүч хэрэглэн үйлдсэн дайны гэмт хэргийн нэг юм
2022-01-04 18:39:42
Share
Share this with Close
youtube WeChat

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 1-р сарын 4-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хоёр жилийн өмнө АНУ Ираны ахлах генерал Солейманигийн амийг хөнөөсөн нь НҮБ-ын дүрэмд үндэслэсэн олон улсын харилцааны хэм хэмжээг зүй бусаар зөрчсөний  бас нэг жишээ бөгөөд АНУ-ын хүч хэрэглэн үйлдсэн дайны гэмт хэргийн нэг болох юм гэжээ.

Эх сурвалжийн мэдээллийг үзвэл, Ираны ард түмэн 3-ны өдөр хоёр жилийн өмнө АНУ-ын агаарын довтолгооны үеэр амь үрэгдсэн ахлах генерал Солейманигийн дурсгалыг хүндэтгэх жагсаал хийсэн байна. НҮБ-д суугаа Ираны төлөөлөгч өмнө нь АНУ-ын үйлдлийг үндэсний терроризм гэж мэдэгджээ. Ираны Ерөнхийлөгч Лихи АНУ-д байгаа хариуцлагатай холбогдох хүмүүсийг шүүх ёстой гэж мэдэгдэв.