Хөдөө орон нутгийн харилцаа холбооны хүндрэлийг бүрэн шийдвэрлэлээ
2022-01-04 11:10:39
Share
Share this with Close
youtube WeChat

Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам 12-р сарын 30-нд хэвлэлийн бага хурал хийлгэж танилцуулахдаа, 2021 оны 11-р сарын эцэс хүртэл Хятадын одоо байгаа  тосгон бүрд өргөн зурвас нэвтэрлээ. Одоогийн байдлаар сянь, суурин газрын 97 гаруй хувь, хот суурингийн 40 гаруй хувь нь 5G сүлжээг хамарсан байна. Хөдөө орон нутагт оптик шилэн кабелийг татаж авах дундаж хурд 100 Мб/с давж, хотынхноо ижил сүлжээ, хурдтай болсон байна.

Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны ерөнхий инженер Тянь  Юйлүн танилцуулахдаа, Хот, хөдөөгийн “тоон ялгаа”-г багасгах зорилгоор 2015 оны 10 дугаар сараас эхлэн уг байгууллага болон сангийн яам хамтдаа харилцаа холбооны бүх нийтийн үйлчилгээний нөхөн олговрын механизмыг хамтдаа боловсруулж, 130 мянган тосгонд шилэн кабелийн сүлжээ байгуулан, мөн хөдөө орон нутагт 60 мянган 4G сүлжээний суурь станц барихад дэмжлэг үзүүлж, хөдөө орон нутгийн харилцаа холбооны хүндрэлийг бүрэн шийдвэрлэсэн юм.