ГХЯ: RCEP-ийг үр дүнтэй хэрэгжүүлсэн нь олон талт үзэл, чөлөөт худалдааны томоохон ялалт юм
2022-01-04 18:46:33
Share
Share this with Close
youtube WeChat

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 1-р сарын 4-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн иж бүрэн хэлэлцээр" (RCEP) хүчин төгөлдөр болсон нь олон талт үзэл, чөлөөт худалдааны томоохон ялалт юм гэжээ.

Энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс Хятад зэрэг дэлхийн 10 оронд "Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн иж бүрэн хэлэлцээр" хүчин төгөлдөр болсон нь хамгийн олон хүн амтай, хамгийн том эдийн засаг худалдааны цар хүрээтэй, дэлхийн хэмжээнд хамгийн их хөгжлийн нөөцтэй хамгийн том чөлөөт худалдааны бүс албан ёсоор газардсаны бэлэг тэмдэг болсон юм.

Ван Вэньбинь холбогдох асуултад хариулахдаа дээрх үгээ хэлжээ.