Улс орнууд хамтдаа хөгжвөл сая жинхэнэ утгаар хөгжинө
2022-01-04 15:12:34
Share
Share this with Close
youtube WeChat

2021 онд Хятад улс НҮБ дахь хууль ёсны суудлаа сэргээсний 50 жил, мөн Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэний 20 жилийн ой тохиож байна. Ийм түүхэн он жилүүд харилцан бие биеэ өргөн дэмжиж амжилтад хүрсэн гайхамшгийг харуулсан бөгөөд дэлхий дахинд гүн сэнхрүүл өгсөн юм. Энэ оны 10-р сарын 14-нд, Хятадын дээд удирдагч  Ши Жиньпин цахим хэлбэрээр НҮБ-ын  Дэлхийн Тогтвортой Тээврийн II бага хурлын нээлтийн ёслолд оролцож үг хэлэхдээ, улс орнууд хамтдаа хөгжвөл сая жинхэнэ утгаар хөгжиж, хамтдаа баян чинээлэг болбол жинхэнэ баян чинээлэгт хүрсэнд тооцогдоно гэлээ.

2021 онд "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт үргэлжлэн нааштай үр дүнд хүрч, Хятадын хариуцлагат сэтгэлийг бүрэн харуулсан юм. 2021 оны 11-р сарын 19-нд, Ши Жиньпин "Бүс ба зам" бүтээн байгуулалтын 3 дахь симпозиумыг даргалж, өндөр стандарт, тогтвортой байдал, ардын амьжиргааг дээшлүүлэх зорилгыг онцлон, "Бүс ба зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтын өндөр чанартай байгуулалтыг үргэлжлүүлэн дэмжих ёстой гэжээ. 

"Хамтын хөгжил цэцэглэлт" нь Хятадын дээд удирдагчдын 2021 онд хамгийн их бодож, төлөвлөж байсан сэдвийн нэг юм. 2021 оны 2-р сарын 3-ны сар шинийн баяраас өмнөхөн, Ши Жиньпин Хятадын Гүй Жөү мужийн Хуа-Ү тосгонд ажиллаж, Миао үндэстний цөөнхийн тосгоны иргэдтэй сар шинээ угтсан байна. Ажиллах хугацаандаа Ши Жиньпин хэлэхдээ, нийтийн хөгжил цэцэглэлт нь орчин үеийн социалист нийгмийн чухал зорилго болно. Ард иргэдээр төв болгосон үзэл баримтлалыг баримталж, бүс нутгийн, хот хөдөөгийн ялгаа, орлогын ялгаа зөрөө зэрэг асуудлыг идэвхтэй шийдвэрлэж,  ард түмэнд үр өгөөжөө хүртээх ёстой гэжээ.