Танзанид машины ослын улмаас 14 хүн амиа алджээ
2022-01-04 15:31:41
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 1-р сарын 3-нд Танзанийн цагдаагийн тал мэдэгдэхдээ, 2-ны орой тус улсын өмнөд хэсгийн Мтвара мужид ачааны машины ослын улмаас  14 хүн амиа алдаж, 22 хүн шархадсан байна гэжээ.

Мтвара дүүргийн цагдаагийн газрын албаны хүн  Марк Нжела 3-нд хуралдуулсан  хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, тухайн нутгийн цагаар 2-ны орой, уг  дүүргийн нэгэн тосгонд ёслолын ажиллагаа болж байх үеэр ачааны машин олны дунд дайран орсны улмаас хэдэн арван хүн амиа алдаж, шархадсан гэлээ.

Тэрээр хэлэхдээ, ачааны машины жолооч зугтан, ойролцоох шатахуун түгээх станцад машинаа орхисон байжээ. Цагдаа нар түүнийг нэхэмжилж байна гэлээ. 

Эх сурвалжид мэдээлснээр, Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд 8 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Танзанийн ерөнхийлөгч Хассан 3-ны өдөр мэдэгдэл нийтэлж, амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүсийг эртхэн  эдгээхийг хүсэн байна.