2022 оны Бээжингийн өвлийн олимпын тамирчдын хоолны цэсийг саяхан албан ёсоор нийтэлсэн бөгөөд дэлхийн олон газрын 678 төрөл зүйлийн өвөрмөц хоол зууш жагсаалтад оржээ. Гэтэл хар перец нь хүнсний гаралтай өдөөгч бодист багтдаг тул тамирчдын хоолны цэст орохгүй юм байна. Үүнээс гадна лаврын навч зэрэг гал тогооны өрөөнд түгээмэл хэрэглэгддэг 48 зүйлийн түүхий эд ч хориотой юм.
Эх сурвалжид мэдээлснээр, кг хар перецт хигенамин хэмээх бодис 778.6 микрограмм агуулдаг байна. Харин кг цагаан чинжүүд 223 микрограмм хигенамин агуулдаг байна. Кг перецт агуулагдах хигенаминий хэмжээ 1 миллиграммд ч хүрэхгүй, түүнчлэн нэг удаагийн хоололтод хүнсний амтлагчид орох хэмжээ нь ердөө 1 грамм орчмоос хэтрэхгүй юм. Тэгвэл ийм бага агуулцтай мөртлөө хооллох зорилгоор хэрэглэчихэд өдөөгч бодис хэрэглэсэнд тооцогдоно гэж үү?
Уг бодисыг 2021 онд нийтэлсэн хориотой эм бэлдмэлийн жагсаалтад оруулж, хэрэглэхийг тодорхой хориглосон байдаг тул “тэмцээний үеэр, тэмцээнээс гадна аль ч тохиолдолд хэрэглэхийг хориглосон бодис юм.” Тамирчдын хувьд, андууран хэрэглэх, эсвэл зориуд хэрэглэхийн аль ч тохиолдолд өдөөгч бодис хэрэглэсэнд тооцдог байна.
Хүнсний гаралтай өдөөгч бодис агуулсан байгалийн хүсний бүтээгдэхүүнд агуулц нь тун бага байдаг, иймээс энгийн хүмүүсийн хувьд допингийн шинжилгээний асуудал байхгүй тул хэвийнээр хэрэглэж болно. Гэтэл тамирчдын хувьд хэрэв андууран хэрэглэбэл, өдөөгч бодисын агуулц тун бага учраас тэмцээний хэр бүтэмжийг өсгөхөд нэмэр болохгүй, харин эсрэгээр допингийн эсрэг шинжилгээний хариуг нь эерэг болгох тул хэрэглэхгүй байх нь зөв сонголт юм.
Перецээс гадна лаврын навч, чэндүгийн перец хийгээд Ши Саньшян хэмээх бэлэн амтлагч дотроос бүгднээс нь хигенамин илрүүлж болдог. Бадамлянхуагийн соёо зэрэг хүнсний бүтээгдэхүүн, Аннона жимс, аконит зэрэг эмийн найрлагын зүйл агуулсан анагаах ухааны эм бэлдмэл, бүтээгдэхүүнд ч хигенамин агуулдаг учраас тамирчид хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй юм.
Сүүлийн жилүүдэд тамирчид хүнсний гаралтай өдөөгч бодис андууран хэрэглэснээс болж дүрэм тогтоол зөрчсөн хэрэг удаа дараа гарч байгаа тул тамирчид өөрийн хэрэглэсэн бодисын шинж чанар, хэрэглэх аргадаа хариуцах ёстой байна.
\Уртнасан.\