2021 онд Хятадын ложистикийн салбар сэтгэн хөгжлөө
2022-01-04 14:51:40
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ложистик болон бэлтгэн нийлүүлэх нэгдсэн нийгэмлэгийн 1-р сарын 4-нд нийтэлсэн 2021 оны 12-р сарын Хятадын ложистикийн салбарын байдлын үзүүлэлтийг нийтэлсэн байна. Улирлын шинжтэй хүчин зүйлийн нөлөөгөөр ложистикийн салбар өнгөрсөн сар зохих хэмжээгээр буурсан боловч мөн л өргөжих хандлагаа хэвээр байлгасаар байна. 2021 оны бүтэн жилийн байдлаас харахад ложистикийн салбарын сар тутмын үзүүлэлт 2020 оныхоос зохих хэмжээгээр нэмэгдэж, ложистикийн салбар бүхэлдээ сэргэх хандлагатай байна. 2021 оны 12-р сард Хятадын ложистикийн салбарын үзүүлэлт 52.6% байж, өмнөх сараасаа 1 нэгжээр буурсан байна. Төмөр замын тээвэр, буухиа шуудангийн салбарын үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байж, авто замын тээвэр, агуулах сав, усан тээвэр, ачиж буулгах болон бусад тээврийн ажил төрөл тогтвортой байна.