Иргэдийн амьдрал ямар байгаа вэ
2022-01-04 14:40:47
Share
Share this with Close
youtube WeChat

2021 онд Ши Жиньпин даргын хувьд Хятадын иргэдийн амьдрал ямар байгаа вэ Тэд ямар зүйлд санаа зовниж, юунд бухимдаж байгаа вэ гэдэг асуудал байнга сэтгэлд нь уяатай асуудал байлаа. Тэрээр хэлэхдээ, очсон газар болгондоо би хөдөө тосгон, хорооллуудаар орж иргэдийн маань амьдрал ямар байгаа талаар ойлгодог. Иргэдийн аз жаргал бол улс орны хамгийн том асуудал юм. 

2021 онд дунд бага сургуулийн сурагчдын дарамт их байгаа нь албан журмын боловсролын салбарын хамгийн товойсон асуудал байлаа. Ши Жиньпин энэ асуудалд чиглүүлж цохон тэмдэглэхдээ, намын боловсролын чиг шугамыг бүх талаар хэрэгжүүлж, ёс зүйтэй хүн хүмүүжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, боловсролын олон нийтийн шинж чанарыг баримталж, боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлж, иргэдийн сэтгэл ханамжтай боловсрол эрхлэх хэрэгтэй. Хятадын засгийн газар түүний дараа нь албан журмын боловсролын шатны сурагчдын дасгал даалгаврын ачаалал болон хичээлийн гаднах сургалтын дарамт их байгаа асуудлыг зохицуулах, уг хоёр зүйлийг дарамтыг хөнгөлөх бодлого гаргасан юм: 

2021 онд цар тахал ахин дахин давлагаалж, вирус мутацад орж, цар тахлын байдал хүндхэн байлаа. Ши Жиньпин дарга цар тахалтай тэмцэх ажлыг өөрийн биеэрээ удирдан зохион байгуулж, гаднаас орж ирэх болон дотооддоо алдахаас сэргийлэх ерөнхий бодлогыг тогтоож, хөдөлгөөнт байдалд халдварыг тэглэх ерөнхий чиг шугам хэрэгжүүлж, хамгийн бага үнээр хамгийн их амжилт болсон юм. 

2021 онд Хятадын засгийн газрын ихээхэн дэмжлэгтэйгээр ахмадуудын асрамжийн үйлчилгээг ахмадуудын гэр оронд, тэдний дэргэд хүргэх ажил эрчимтэй ахиж, төв санхүүгээс 1 тэрбум 100 сая юаньд зарцуулж, 42 бүс нутагт гэрээр болон хороололд ахмад настнуудын асрамжийн үйлчилгээ хангахыг дэмжиж, ахмадуудад чиглэсэн шинэчлэлт хийж, ахмадуудын гуанз гаргаж, асрамжийн үйлчилгээг гэрт нь хүргэж үйлчлэх ажил өрнүүлсэн юм.