Ши Жиньпин өвлийн олимпын тамирчидтай уулзаж, амжилт хүсжээ
2022-01-05 15:34:04
Share
Share this with Close
youtube WeChat

4-нд, Хятадын дээд удирдагч Ши Жиньпин үндэсний тэшүүрийн ордон, Бээжингийн өвлийн олимп, паралимпийн  хэвлэл мэдээллийн төв, Бээжингийн өвлийн олимпын тосгон (Өвлийн паралимпийн тосгон), Бээжингийн өвлийн олимпын үйл ажиллагааны командын төв,  цас мөсний бэлтгэл сургалтын баазаад ажиллаж,  Бээжингийн өвлийн олимп, Өвлийн Паралимпийн бэлтгэл ажилтай танилцаж, тамирчид, дасгалжуулагч, үйл ажиллагааны менежер, үйлчилгээний баталгааны ажилтан, судлаач, сэтгүүлч, сайн дурынхантай уулзаж, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ.  

Хятадын үндэсний тэшүүрийн ордон нь 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпын гол тэмцээний бүсийн бэлэг тэмдгийн чанартай одон заал болно. Уг ордон нь зураг төсөл, технологи, материал, орны удирдлага зэрэг зэрэг талаар ногоон, эко, эрчим хүч хэмнэсэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг харуулсан юм. 

Ши Жиньпин уг газар дээр ажиллаж байгаа засвар үйлчилгээний багийнхантай халуун дотоноор  яриа өргүүлж, бүх хүмүүст хандан, Та бүхний ажил маш хүнд байгааг би мэдэж байна. Одоо сарын хугацаа л үлдээд байна. олимпоо амжилттай зохион байгуулах нь жинхэнэ амжилтад хүрэх бөгөөд ногоон, аюулгүй, хялбарчилсан байдлыг бүрэн харуулж чадвал бид амжилтад хүрэх болно.

Ши Жиньпин цас мөсний  бэлтгэл сургалтын баазад ажиллахдаа тамирчид хандан, Та бүхэн зүдэрлээ. Та бүхэнд амжилт хүсэж байна гэжээ.