Ши Жиньпин өвлийн олимпын тэшүүрийн ордонтой танилцлаа
2022-01-05 10:30:51
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 1-р сарын 4-нд Ши Жиньпин дарга үндэсний тэшүүрийн ордонтой танилцлаа.

Үндэсний тэшүүрийн ордныг мөсөн торгон бүс гэдэг. Энэ удаагийн уралдаан тэмцээний цорын ганц шинээр барьж байгуулсан мөсөн спортын ордон бөгөөд 2022 оны Бээжингийн өвлийн олимпын Бээжингийн уралдаан тэмцээний гол ордон болно.

 Уг ордон нь зураг төсөл, технологи, материал, ордны удирдлага зэрэг талаар ногоон, эко, эрчим хүч хэмнэсэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг харуулсан байна.

 Олимпын үеэр  тэшүүрийн ордон маань түргэн тэшүүрийн тэмцээнүүдийг зохион байгуулах болно. Энэ төрөл бол өвлийн олимпын хамгийн олон алтан медаль тодордог төрөл юм.