Вакцины тухай дурсамж
2022-01-05 22:27:30
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхий нийтээрээ 2021 оны олон нийтийн эрүүл мэндийн хямрал болон эдийн засгийн бууралтын давхар сорилтыг даван туулж ирлээ. Одоогийн байдлаар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан Хятадын иргэн 1.2 тэрбумд хүрээд байна.“Бүх нийтийн дархлааны халхавчийг бий болгоход хүн нэг бүрийн чармайлт хэрэгтэй гэж бодож байгаа. Би сургуульдаа бүртгүүлээд вакцинаа хийлгэсэн. ”


Хятад улс нийт иргэдээ Ковид-19-ийн вакцинд үнэ төлбөргүй хамруулахынхаа зэрэгцээ гадаадад байгаа Хятадын иргэдээ ч Хятадын вакцинаараа хангажээ.“Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хол явлаа ч гэсэн эх орныхоо вакцинд хамрагдлаа. Биднийг хамгаалж байдагт нь ёстой сэтгэл догдолж байна. Гялайлаа.”

Хятадад ажиллаж амьдарч буй гадаадын хүмүүсийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө Хятадын олон нутаг гадаадын иргэнийг цар тахлаас урьдчилан сэргийлж хянах тогтолцоог хэрэгжүүлж, анхан шатны хорооллын ажлын механизмд хамруулан, зүй ёсны хүсэлтийг нь баталгаажуулж байна.“Дажгүй. Бидний хийлгэсэн Хятадын идэвхгүйжүүлсэн Ковид-ийн вакцин бол уламжлалт вакцин, аюулгүй байдлын талаар сайн баталгаатай. ”

Ковид-19-ийн вакцин болон эмчилгээний эм бэлдмэлийг судлан бүтээх талаар Хятад улс томоохон ахицад хүрлээ. Тухайлбал Хятадад үйлдвэрлэсэн Ковид-19-ийн идэвхгүйжүүлсэн вакциныг Дэлхийн Эрүүл  Мэндийн Байгууллагын яаралтай хэрэглээнд бүртэж авсан юм. Хятадад үйлдвэрлэсэн хоёрдугаар үеийн рекомбинингийн уургийн вакциныг Арабын Эмират улсад яаралтай хэрэглэх зөвшөөрөл авчээ. 2-4 темпраторын нөхцөлд урт хугацаагаар хадгалах боломжтой Хятадад үйлдвэрлэсэн mRNA Ковид-19-ийн вакцин гадаадад гурав дахь үе шатны эмнэлзүйн туршилтад байгаа юм. Ковид-19-ийг саармагжуулах эсрэг биетийг нэгтгэсэн эмчилгээний анхны эм зөвшөөрлөө авсан гэх зэргийн сайн чимээ дуулдаж байна.

Хятад улс вакциныг дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгох амлалт хийсэн бөгөөд Ази Африк Латин Америк зэргийн улс оронд вакцин хангасаар байгаа юм. Зимбабвейн ерөнхийлөгч Мунанжагва: Хятадын вакцин “Нүхэн замын үзүүр дэх гэрэл гэгээ мэт” гэж байлаа:

“Хятадын анд нөхдөө, Зинбабвейн ард түмэн Ковид-19-ийн эсрэг шаргуу тэмцэж буй энэ үед Хятадын вакцин манай ард түмэнд эрмэлзэл төрүүлсэн. бид нүхэн замын үзүүр дэх гэрэл гэгээг олж харлаа. Амь насыг аварч байдаг энэ буяны үйлсэд бид чин сэтгэлээсээ талархаж байна.”

Балбын Эрүүл мэндийн үйлчилгээний газрын дарга Сингх хэлэхдээ, Хятадын вакцин “Даарсан хүнд дах бэлэглэсэнтэй адил” гэж байлаа.

“Хятад улсад чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Хятадын засгийн газар болон Хятад найз нар маань Балбад даарсан үед нь дах хүргэсээр байна. Эдгээр вакцины ачаар бид хүндрэл бэрхшээлийг даван туулна гэдэгт итгэлтэй байна.”

Египетийн Эрүүл мэнд ба хүн амын яамны сайд Халай хэлэхдээ, Хятадын вакцин “Нандин бэлэг” мэт олон улс эв санаа нэгтэйгээр цар тахлын эсрэг тэмцэх үзэл баримтлалыг харууллаа гэжээ: “Миний бие Египетийн засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Хятадын засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Цар тахлын эсрэг тэмцлийн чухал үед Египетэд тус дэмжлэг үзүүлснийг бид сайшааж байна. Хятад улс хүмүүнлэг үзлийг баримталдаг бөгөөд олон улс эв санаа нэгтэйгээр цар тахлын эсрэг тэмцэх байр суурьтай байдгийг харуулсан юм. Хоёр төрийн тэргүүн цар тахлын эсрэг цаашид хамтран ажиллах чиг хандлагыг тодорхойллоо.”

Хятад улс одоод хүртэл 120 улс орон болон олон улсын байгууллагад нийт 2 тэрбум тун Ковид-19-ийн вакцин хангаж байна.