Нийслэлийн нисэх онгоцны буудал Өвлийн Олимпийн наадамд хүрэлцэн ирэх анхны оргил үеийг эхлүүллээ
2022-01-05 19:49:20
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр (5-ны өдөр) Бээжингийн Нийслэлийн нисэх онгоцны буудал өвлийн олимпийн наадамд оролцох гадаадын холбогдох хүмүүсийн Хятадад ирэх эхний оргил үеийг нээлээ. Бээжин хотын Хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий газрын Цагаачлалын албаны цагдаа нар холбогдох 9 нислэгийн нийт 383 хүнд хилийн хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэсэн байна.

Бээжин хотын Хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий газрын мэдээлснээр, эдгээр 383 хүн голдуу Франкфурт, Мадрид, Лондон, Токио зэрэг газраас ирсэн бөгөөд тэдний 70 хувь нь хэвлэл мэдээллийн сурвалжлагч, мөн цөөн тооны тамирчид, ОУОХ-ны ажилтнууд байлаа.