Ши Жиньпин Бээжин хотын цас мөсний спортын бэлтгэл сургалтын баазад ажиллажээ
2022-01-05 10:54:04
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 1-р сарын 4-нд, Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Бээжин хотын баруун дүүрэгт байдаг цас мөсний бэлтгэл сургалтын баазад ажиллаж, Бээжингийн өвлийн олимп, Өвлийн Паралимпийн бэлтгэл ажилтай танилцаж, тамирчид, дасгалжуулагч, үйл ажиллагааны менежер, үйлчилгээний баталгааны ажилтан, судлаач, сэтгүүлч, сайн дурынхантай уулзаж, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ.  

Энэхүү цас мөсний бэлтгэл сургалтын баазад тэшүүрийн заал, салхин туннелийн иж бүрэн танхим, цанын салхин туннелийн танхим, бэлтгэлийн танхим, биеийн тамирын заал, усан бассейн, тамирчдын байр зэрэг олон байгууламжтай  бөгөөд барилгын нийт талбай нь 70 мянга  гаруй метр квадратыг давсан юм. Энэ нь  Хятадын хэмжээнд хамгийн бүрэн төхөөрөмжтэй, хамгийн өндөр технологийн агууламжтай бэлтгэл  сургалтын бааз бөгөөд дэлхийд тэргүүлэх байр суурьтай байдаг.