Израильд вакцины дөрөв дэх өдөөгч тунг тариулбал хүний эсрэгбие ихээр нэмэгдэнэ гэсэн судалгаа гарчээ
2022-01-05 11:08:36
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 1-р сарын 4-нд,Израилийн ерөнхий сайд Нафтали Беннетт тус улсад хийсэн урьдчилсан судалгааны үр дүнг иш татан мэдэгдэхдээ, вакцины дөрөв дэх өдөөгч тунг тариулсны нэг долоо хоногийн дараа вакцин хийлгэсэн хүний эсрэгбие 5 дахин нэмэгдэнэ гэжээ.

4-нд Ройтерс агентлагийн мэдээлснээр, Нафтали Беннетт мөн өдөр Тель-Авивын ойролцоох Шеба эмнэлгийн төвөөс мэдэгдэхдээ, энэхүү судалгааны үр дүнгээс үзэхэд вакцины дөрөвдөгч өдөөгч тунг тариулах нь аюулгүй бөгөөд хүний эсрэгбиеийг үр дүнтэйгээр нэмэгдүүлэх боломжтой гэлээ.

1-р сарын 2-нд тэрээр, коронавирусийн шинээр тархсан омикрон хувилбар нь дэлхий нийтэд газар авч байгаа тул ирэх  өдрүүдэд Израильд нэг өдрийн дотор халдварын  шинэ тохиолдлын тоо "эрс нэмэгдэх" магадлалтай бөгөөд вакцин нь хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэжээ.  2-нд, 100 мянга орчим Израилийн иргэнийг вакцинд хамруулсан эсвэл вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа юм. Израилийн эрүүл мэндийн газраас мэдэгдэхдээ, вакцины дөрөвдөгч өдөөгч тунг хийлгэх нь  эмзэг бүлгийн хүнд өвчлөл, нас баралтыг бууруулах зорилготойн зэрэгцээ дотоодын эрүүл мэндийн системийн уналтаас зайлсхийх боломжтой гэжээ.