ГХЯ: Жан Мин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдов
2022-01-05 18:54:05
Share
Share this with Close
youtube WeChat

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 5-ны өдөр, ШХАБ-ын холбогдох дүрэм журам ба тус байгууллагын тэргүүн нарын зөвлөлөөс баталсны дагуу Жан Мин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар гурван жилийн хугацаатай ажиллах болно гэж зарлажээ.

Жан Мин өмнө нь Хятадаас Европын холбоонд суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм. Ван Вэньбинь танилцуулж хэлэхдээ, Жан Мин бол олон талт дипломат харилцааны арвин туршлагатай, ахмад дипломатч юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин ШХАБ-ын өмнөх Ерөнхий нарийн бичгийн даргын нэгэн адил ШХАБ-ыг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.