Ши Жиньпин Запаров нар харилцан баярын цахилгаан илгээжээ
2022-01-05 15:40:13
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 1-р сарын 5-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Киргизийн ерөнхийлөгч Запаров харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойг тэмдэглэв.

Ши Жиньпин хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш Хятад Киргиз хоёр орон харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байх, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх зарчмын дагуу хоёр орны харилцааг үсрэнгүй хөгжилд хүргэж, иж бүрэн стратегийн түншийн харилцааны шинэ түвшинд гаргаж, олон улсын хамтын нийгэмлэгт шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтооход үлгэр жишээ үзүүлсэн юм. Хятадын Киргизийн харилцааны хөгжил нь зөвхөн хоёр орон хоёр ард түмэн төдийгүй, Төв Азийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд хувь нэмэр оруулсан юм гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, би Хятад Киргизийн харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, ерөнхийлөгч Запаровтой нягт хэлхээ холбоотой байж, хоёр орон дипломат харилцаа тогтоосон 30 жилээр шинэ гараа болгож, хоёр орны стратегийн итгэлцлийг дээшлүүлж, бүс ба замыг хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, Хятад Киргизийн иж бүрэн түншийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

Запаров хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш Киргиз Хятад хоёр орон иж бүрэн түншийн харилцаа тогтоож, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилт оллоо. Хятадын засгийн газар Киргизийн цар тахалтай тэмцэх тэмцэлд чухал дэмжлэг үзүүлсэн. Ши Жиньпин дарга Киргиз Хятадын иж бүрэн стратегийн харилцааг өөрийн биеэрээ анхааран халамжилж ирсэнд талархаж байна. Хятадын талтай хамтаар хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг бүх талаар бэхжүүлэн өргөтгөхөд бэлэн байна гэжээ.