БНАСАУ Зүүн тэнгис уруугаа үл мэдэгдэх зүйл харвав
2022-01-05 10:37:24
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ-ын нэгдсэн штабын газын 1-р сарын 5-нд мэдээлснээр, БНАСАУ мөн өдөр Зүүн зүгийн тэнгис уруугаа үл мэдэгдэх нисэх аппарат харважээ.

Японы радиогийн мэдээлснээр, Японы тэнгис дээрх аюулаас хамгаалах яам 5-ны өглөө мөн мэдээ нийтэлж, БНАСАУ баллистик пуужин маягийн нисэх биет харвасан гэжээ. Өдгөө Японы засгийн газрын ерөнхий сайдын ордны хямралтай тэмцэх төв бодлогын газар гаргаж, холбогдох мэдээллийг яаралтай цуглуулж, усан онгоц, хүн хар эндэж шархадсан эсэх талаар судалж буй юм.

 Өдгөө болтол БНАСАУ-ын тал уг мэдээнд хариу өгөөгүй байна.