Ши Жиньпин Бердымухамедов нар харилцан баярын цахилгаан илгээлээ
2022-01-06 16:31:54
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 1-р сарын 6-нд, Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Туркменистаны Ерөнхийлөгч Бердымухамедов нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойг тэмдэглэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш, хоёр орны харилцаа эрүүлээр хөгжсөөр ирлээ. Хятад улс Туркменистантай дипломат харилцаа тогтоосон анхны орон бөгөөд Туркменистаны байнгын төвийн сахих бодлогыг мөрдөхөд дэмжлэг үзүүлсэн анхны орнуудын нэг бөгөөд Туркменистаны улс төрийн бичиг баримтын хэлбэрээр стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон анхны орон юм. Мөн Хятад улс нь Туркменмстаны байгалийн хийн  худалдааны хамгийн том түнш юм. Хоёр орны харилцаа хөгжил хоёр орон жич хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээсээр ирсэн бөгөөд бүс нутгийн тогтвортой байдалд ч чухал зүтгэл гаргасан гэжээ.

Бердымухамедов хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орон олон салбарын хүрээнд иж бүрэн хамтын ажиллагаа өрнүүлж, олон түвшний зохицуулалтын өвөрмөц механизмыг бий болгосон юм. Хятад улс  олон жилийн турш Туркменистаны  худалдааны түнш болсоор ирсэн нь хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааны тод илрэл болсон юм. Туркменистаны тал хоёр орны харилцаан дээд хэмжээнд чухалчлан үзсээр ирсэн бөгөөд харилцан эрх тэгш, харилцан хүндэтгэсэн зарчмын үндсэн дээр Хятад улстай улам нягт харилцаж, хоёр орны харилцааны хөгжлийг шат ахиулахад бэлэн байна гэжээ.