ГХЯ: АНУ Шиньжяны талаар худал хуурмаг зохиож байгаа нь тус улсын "хүний эрхийг хамгаалагчдын" дампуурлыг хурдасгах болно
2022-01-06 21:06:49
Share
Share this with Close
youtube WeChat

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 6-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: АНУ Шиньжяны талаар худал хуурмагийг зохиож байгаа нь дэлхий нийтэд хүний эрхийг хамгаалах гэсэн хоёр нүүртэй байдлаа таниулж байгаа бөгөөд "хүний эрхийг хамгаалагчдын" дампуурлыг хурдасгах болно.

Эх сурвалжийн мэдээлснийг үзвэл, Америкийн зарим улстөрчид Теслаг Шиньжянд болсон үйл явдлыг нүдээ аниад өнгөрч болохгүй гэж Шиньжянд үзэсгэлэнгийн танхим нээснийг шүүмжилсэн байна. Холбогдох асуултад хариулахдаа Ван Вэньбинь дээрх үгийг хэлсэн байна.