Ши Жиньпин өвлийн олимпийн бэлтгэл ажилтай танилцсан нь олны анхаарлыг татлаа
2022-01-06 17:23:48
Share
Share this with Close
youtube WeChat

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 6-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Ши Жиньпин дарга энэ оны шинэ оны мэндчилгээнд бид Олимпийн наадмыг дэлхий дахинд чин сэтгэлээсээ зориулна гэж хэлсэн. Шинэ оны эхний ажлын өдөр дарга Ши Жиньпин өвлийн олимп, паралимпийн бэлтгэл ажилтай дахин танилцаж, Хятад улс өвлийн олимпийн бэлтгэлд ихээхэн ач холбогдол өгч буйг бүрэн харуулж, олон улсын хамтын нийгэмлэгт гурван чухал дохио өглөө.

Ван Вэньбинь хэлэхдээ: Нэгд, Хятад улс амлалтаа биелүүлэх болно. Ши Жиньпин дарга хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимп, паралимпийг амжилттай зохион байгуулах нь бидний олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө амласан амлалт болох юм.

Хоёр дахь нь Хятад улс бэлэн байна. Хэдэн жилийн шаргуу хөдөлмөрлөсний эцэст бүх бэлтгэл ажил үндсэндээ бэлэн болсон.

Гуравдугаарт, Хятад улс тахал өвчний нөхцөл байдалд Олимпийн наадмыг аюулгүй зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.