Өвлийн олимпын хурдны галт тэргэнд 5G эфир байгуулжээ
2022-01-06 15:15:08
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 6-нд, ХТРТ болон Хятадын Үндэсний төмөр замын корпорацаас хамтран байгуулсан “Бээжингийн өвлийн олимпын галт тэрэг хийгээд хурдны галт тэрэгний 5G хэт өндөр нягтралаар дамжуулалт хийх нэвтрүүлгийн эфир” албан ёсоор ашиглалтад оров.

Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны галт тэрэг бол Хятад улсын бүтээн байгуулж ашиглалтад оруулсан анхдагч ухаалаг хурдны галт тэрэг юм. Үзэгч олонтой золгосон Бээжингийн өвлийн олимпын галт тэрэгний гадар талыг цасны үзэмжээр гоёсон бөгөөд автомат жолоодлоготой тус галт тэрэг цагт 350 КМ аялах боломжтой. Галт тэрэг буудлаас хөдлөх, хурдлах, зогсох, хаалгаа онгойлгож хаах нь бүгд автоматаар ажиллана.

Ухаалаг мэдээллийн хэрэгслийн вагон, хурдны галт тэрэгний хөдөлгөөнт шуудан, саадгүй байгууламжийн ашиглалт зэрэг нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд цагт 350 км хурдлах хурдны галт тэрэгний 5G сүлжээний орчинд хэт өндөр нягтралтай дүрсний дамжуулалт хийх шууд нэвтрүүлгийн эфирийг байгуулсан нь дэлхийд анхны тохиолдол болжээ.

Бээжингийн өвлийн олимпын нийт 8 галт тэрэгтэй бөгөөд галт тэрэг нэгбүр 564 суудалтай. Бизнесийн зориулалттай, нэгдүгээр зэрэглэлийн, хоёрдугаар зэрэглэлийн болон мэдээллийн хэрэгслийн вагон зэргээр бүрджээ. Эдгээрийн дотроос галт тэрэг бүрийн 5-р вагон нь олон чадавхтай бөгөөд мэдээллийн хэрэгслийн ажиллах бүс юм. 1, 4, 8-р вагонд цанын хэрэглэлийг тавих тусгай төхөөрөмжтэй, 4-р вагонд нь бас тэргэнцэр тавих газар, саадгүй байгууламж бүхий ариун цэврийн өрөөтэй юм.

Бээжин-Жанчхүү хурдны галт тэрэг нь 1-р сарын 21-нээс 3-р сарын 16-ныг хүртэл нийт 55 хоногийн хугацаанд өвлийн олимп, өвлийн паралимпид тээврийн үйлчилгээ хангана.

Өвлийн олимпын цар тахлын сэргийлэлтийн холбогдох тогтоолыг хатуу журамлан хэрэгжүүлсэн үндэс суурийн дагуу Үндэсний төмөр замын корпорац өдөр бүр өвлийн олимпын ирж очих галт тэргийг дээд талдаа 40 хосыг ажиллуулах болно.

Бээжингийн Чинхэ буудлаас Яньчин буудал, Тай Зичэн буудал, Чүнли буудалд хүрэхэд тус тус 26 минут, 50 минут, 65 минут аялна. \Болор, Уртнасан мэдээлэв.\