Сансрын станцын робот гарыг ашиглан ачааны хөлгийг шилжүүлэх туршилт бүрэн амжилттай болжээ
2022-01-06 10:52:53
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албанаас мэдээлснээр, Бээжингийн цагаар 2022 оны 1-р сарын 6-ны 6 цаг 59 минутад, 47 минут орчим хугацааны систем хоорондын уялдаа холбоотой ажилласнаар  сансрын станцын робот гарыг ашиглан ачааны сансрын хөлгийг шилжүүлэх  туршилт бүрэн амжилттай болсон байна. Энэ нь Хятад улс анх удаа сансрын станцын робот гарыг ашиглан тойрог замд ажиллах том оврын нислэгийн төхөөрөмжийг  шилжүүлэх туршилт хийж байгаа юм. 

1-р сарын 6-ны өглөө робот гар Тяньжөү-2 ачааны сансрын хөлгийг амжилттай барьж аван 6 цаг 12 минутаас шилжүүлэх туршилтаа  эхлүүлж, Тяньжөү-2 ачааны сансрын хөлөг болон Тяньхэ үндсэн бүхээгийг салгасны дараа  Робот гарыг ашиглан шилжүүлэх ажлыг хийсэн байна.