"Америкийн ардчилал"-ын дутагдлууд нэн хүндрэв !
2022-01-07 21:21:09
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Капитол Хилл дэх үймээний нэг жилийн ой тохиож байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-ад гүнзгий хагарал гарав, "Америкийн ардчилал"-ын дутагдлууд нэн хүндэрснийг дэлхий нийт харлаа! Associated Press агентлагийн саяхан явуулсан судалгаагаар, Бүгд найрамдахчуудын 30% нь Капитол Хилл дэх үйл явдлыг "хүчирхийлэл биш" гэж үзсэн байна, Ардчилсан намын гишүүдийн 90% нь Капитол Хилл дэх үйл явдлыг "ноцтой хүчирхийлэл" эсвэл "онц харгис" гэж үзсэн байна. Улстөрчид болсон үйл явдлын мөн чанарыг тодорхойлсон нь намдаа үнэнч байсны баталгаа болов. Нэгэн удаагийн гамшигт үйл явдал нь нам, засгийн багаж хэрэгсэл болов, энэ нь "Америкийн ардчилал"-ын хувьд маш их гутамшиг болох нь дамжиггүй юм.

Үүний зэрэгцээ Капитол Хилл дэх үймээний улмаас үүссэн хуваагдал нь АНУ-ын "хориг тавих улс төр"-ийг улам хурцатгасан байлаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд цагдаагийн шинэчлэл, зэвсгийн хяналтын арга хэмжээ, эдийн засгийн зардлын төлөвлөгөө зэрэг иргэдийн амьжиргаатай холбоотой зүйлүүд удаа дараа гацаж, Америкийн нийгмийн засаглал зогсонги байдалд орсон байна. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл, АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа доголдож магадгүй хэмээн олон хүн санаа зовох болсон байна. АНУ-ын улс төрчдийн сурталчилж буй “нэг хүн, нэг санал” хэлбэрийн ардчилал нь зөвхөн хоосон хэлбэр төдий бөгөөд сонгогчдын үндсэн эрх ашгийг огт хамгаалж чадахгүй гэдгийг энэ нь бүрэн харуулсан байна.

Илүү аюултай нь "Америкийн үндэсний тогтворгүй байдал"-д үзүүлсэн Капитолын үймээний нөлөө улам бүр тодорхой болж байна. Өнгөрсөн оны сүүлээр АНУ-д явуулсан санал асуулгын дүнгээс харахад, америкчуудын 34 гаруй хувь нь иргэдийн АНУ-ын засгийн газрын эсрэг хүчирхийллийн үйлдлүүдийг “зөв” гэж үзсэн байна, энэ хувь хэмжээ сүүлийн хэдэн арван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. АНУ-ын "Time", "Newsweek" сэтгүүлүүд бүгд "Иргэний дайн АНУ-ыг бүрхээд байгаа" хэмээн санамсаргүйгээр үзсэн байна. 3-ны өдөр гарсан өөр нэг санал асуулгын дүнгээс үзэхэд, Америкийн ардчилал хямралд орж, бүтэлгүйтэх эрсдэл өндөр байна хэмээн санал асуулгад оролцогчдын 64% нь үзсэн байна.

Хачирхалтай нь гэвэл, АНУ-ын удирдагч Капитол Хилл дэх үймээний нэг жилийн ойн үеэр хэлсэн үгэндээ: “Нэгдүгээр сарын 6 бол ардчиллын төгсгөл биш, харин эрх чөлөө болон шударга өрсөлдөөний сэргэн мандалт юм” хэмээж, бусад улс орны засаглалын загваруудыг гоочилсон явдал болох юм.

Ардчиллыг гоёл чимэглэлд ашигладаггүй, харин ард түмний шийдэх ёстой асуудлыг шийдэхэд ашигладаг юм. Уриа лоозон барьж байгаа Америкийн улс төрчид хувиа хичээсэн байдал болон ноёрхлоос татгалзаж, "Америкийн ардчилал"-ын дутагдлуудыг аль болох хурдан засах хэрэгтэй. Хэрэв бид ардчилал гэсэн нэрийдлээр үргэлжлэн ардчиллын эсрэг бодит арга хэмжээг хэрэгжүүлж, сөргөлдөөн хийгээд хагарал үүсгэсээр байвал, АНУ-ыг илүү аюултай нөхцөл байдал рүү түлхэх нь дамжиггүй юм.