2021 онд Хятадын буухиа хүргэлтийн хэмжээ 108 тэрбум 500 сая ширхэгт хүрчээ
2022-01-07 10:35:11
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч 2022 оны бүх Хятадын шуудангийн менежментийн ажлын бага хурлаас мэдээлснээр, 2021 онд Хятадын буухиа хүргэлтийн хэмжээ 108 тэрбум 500 сая ширхэгт  хүрсэн бөгөөд онлайн жижиглэнгийн борлуулалт 110 мянгад ойртсон байна. Үүнд, өнгөрсөн онд хөдөө орон нутагт илгээмжийн хүргэлт, хүлээн авалтын тоо 37 тэрбум ширхэгт хүрсэн байна. Эх сурвалжид мэдээлснээр, 2022 онд Хятад улс “тосгон бүрд буухиа илгээмж ” хүргэх болно гэжээ.

Хятадын үндэсний шуудангийн газрын тоо баримтаас үзэхэд, 2021 онд Хятадын буухиа шуудангийн биенесийн  орлого  болон нийт бизнесийн хэмжээ тусбүр  1.27 их наяд юань, 1.36 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 15, 24 хувиар нэмэгдсэн байна. Шуурхай хүргэлтийн үйлчилгээний орлого, үйл ажиллагааны  хэмжээ тусбүр 1.04 их наяд юань, 108.5 тэрбум ширхэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс тусбүр 18, 30 хувиар нэмэгдсэн байна. 200 мянга гаруй ажлын байр шинээр бий болж, онлайн жижиглэнгийн борлуулалт 11 их наяд юаньд ойртсон байна.

2021 онд, Хятадын тосгон руу  шуурхай илгээмжийн хүргэлт 80 гаруй хувийг эзэлсэн байна.