ГХЯ: Хятад улс Казахстанд шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна
2022-01-07 19:08:13
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр(7-ны үдээс хойш) ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр нэгэн сурвалжлагч Казахстаны байдлын талаар хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинээс асуулт асуув.

Үүний хариуд Ван Вэньбинь хэлэхдээ: Казахстаны эрх баригчид хүчирхийлэл, терроризмтой тэмцэх, нийгмийн тогтвортой байдлыг хадгалахын тулд иж бүрэн хүчтэй арга хэмжээ авч байгааг Хятад улс анзаарчээ. Казахстаны эрх баригчдын нөхцөл байдлыг аль болох хурдан намжаахад тустай бүхий л хүчин чармайлтыг Хятад улс дэмжиж, Казахстанд зориудаар нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж, гаднын хүчин хүчирхийллийг бий болгохыг тууштай эсэргүүцэж байна.

Ах дүү хөрш, байнгын иж бүрэн стратегийн түншийн хувьд Хятад улс Казахстанд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж, Казахстан хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь туслахад бэлэн байна.