5G хэт өндөр нарийвчлалтай студи албан ёсоор нээгдлээ
2022-01-07 17:36:35
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 6-нд Бээжингийн Өвлийн Олимпын галт тэрэг, өндөр хурдны галт тэрэгний 5G хэт өндөр нарийвчлалтай студи Бээжин-Жанжякөүгийн хурдны галт тэрэгний Чинхэ өртөөнд онлайнаар ажиллав. Өвлийн Олимпын анхны галт тэргэнд Хятадын Төв Радио Телевиз болон холбогдох нэгжүүдийн шинэлэг байдлаар бүтээсэн өндөр хурдны галт тэрэгний 5G хэт өндөр нарийвчлалтай студи албан ёсоор ашиглалтад орлоо. Энэ бол дэлхийд анх удаа 350 км/цагийн хурдтай явж байгаа хурдны галт тэргэн дээр 5G технологид тулгуурлан хэт өндөр нарийвчлалтай шууд нэвтрүүлгийн студи байгуулахын тулд хэт өндөр нарийвчлалтай дохионы урт хугацааны тогтвортой дамжуулалтыг биелүүлж гүйцэтгэсэн явдал болох юм.