Хятадын сансрын нисэгчид сансарт хэрхэн зугаалж байгаа вэ?
2022-01-07 16:10:21
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Шэнь Жоу-13 сансрын хүлгийн нисэгчид сансрын станцад хөгжим сонсож буй бичлэг нийгмийн сүлжээнд өргөнөөр тарсан байдаг. Гурван сансрын нисэгчийн бичлэгт ахлагч Жай Жыган гар утас барьж, “Тэнгэрийн голыг сэрээе” хэмээх дууг сонсож байсан нь харагдаж  байлаа.

Энэ дууг Хятадын хэвлэл мэдээллийн их сургуулийн хөгжим болон хөгжмийн студийн дээд сургуулийн дарга Ван Шюань найруулж, Ван Шюань болон 2020 оны хөгжмийн докторант Ма Вейшяо аялгууг нь зохиож, 2016 оны электрон хөгжмийн найруулгын ангийг төгсөгч Чэнь Зы-И шүлгийг нь бичиж, 2016 оны нэвтрүүлэгч хөтлөгчийн ангийг төгсөгч Ян Юй-Ян дуулсан юм.

 Энэ бол тусгайлан сансрын нисэгчид хүндрэл бэрхшээлийг даван туулж ялалт байгуулахыг ерөөж бэлгэдсэн цог жавхаа дүүрэн ая дуу юм. Уг гурван сансрын нисэгч сансарт энэ дууг сонирхож буй нь тэдэнд маш их таалагдсан бололтой.

 Хөгжим сонсохоос гадна сансрын нисэгч бас яаж зугаалдаг бол гэж сониучлах хүмүүс гарна

 Бичлэгээс харахад сансрын нисэгчдийн бас нэг зугаа бол гар утас юм уу гар компьютероор телевизийн олон ангит кино үзэх явдал юм. Тэдний үзэж буй агуулгаас харахад Жай Жыган “буурал хорвоогийн хүний амьдрал” гэдэг кино үзэж байлаа.

 Нөгөө нэг видео бичлэгт сансрын нисэгч Ван Япин ч телевизийн олон ангит кино үзэж байлаа. Тэрээр “ мөрөөдлийн хот ” гэх реалист телевиз сонирхож байгаа нь харагдана.

 Хятадын сансрын нисэгчдийн өвөө багш гэгдсэн сансрын нисэгчийн системийн ерөнхий архитектор Хуан Вэйфэнь саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа, сансрын нисэгчид урт хугацаа битүүмжилсэн орчинд амьдардаг болхоор сэтгэл зүйн асуудалд маш их анхаарах шаардлагатай байдаг. Хэдийгээр сансрын станц маань том тохилог байдаг ч дэлхийн бөмбөрцөгийн амьдралтай адилтгахын аргагүй юм. Тийм учраас тэдэнд кино үзүүлэх, хөгжим сонсгох, ном уншуулах шаардлага гарч ирсэн юм. Энэ тэдний бие сэтгэлийн эрүүл мэндэд тустай гэж байлаа.