Хүний хурууны хээ болон бие бялдрын хөгжил нь генийн нягт холбоотой гэснийг баталжээ
2022-01-07 10:42:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хурууны хээ нь бидний бие бялдрын хөгжил, эрүүл мэндтэй ямар холбоотой байдаг бол? Энэ тухай Фүдань их сургууль, Хятадын Шинжлэх ухааны академийн Шанхайн хоол тэжээл, эрүүл мэндийн хүрээлэнгийн хамтарсан судалгаа энэхүү нууцыг тайлж, хүний хурууны хээ болон бие бялдрын хөгжил нь генийн нягт холбоотой гэснийг баталжээ. Энэхүү 

томоохон амжилтыг 1-р сарын 7 буюу өнөөдөр олон улсын биологийн шилдэг сэтгүүл болох "Cell" 2022 оны анхны дугаарт нийтэлсэн гэлээ.

Урт хугацааны турш, хүмүүс хурууны хээ нь зөвхөн арьстай холбоотой удамшлын шинж чанар гэж үздэг байсан юм. 2018 онд Хятад улс "Хүний фенотипийн бүлэг" олон улсын шинжлэх ухааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, хүний амь насны шинж онцлогийн талаар илүү гүнзгий генетикийн судалгаа хийсэн юм. Фүдань их сургууль, Хятадын Шинжлэх ухааны академийн холбогдох баг бүрэлдэхүүн нь гадаад дотоодын арав гаруй судалгааны байгууллагатай хамтран ажиллаж, олон үндэстэн ястны хурууны хээг цуглуулж, сая шахам генетикийн байршлыг шинжилсэн бөгөөд эцэст нь хурууны хээний хэв маягийн фенотип үүсэхэд мөчний хөгжилтэй холбоотой генүүд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн нь батлагджээ.