Ши Жиньпин Казахстаны Ерөнхийлөгч Токаевт аман захидал илгээв
2022-01-07 19:43:44
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 1-р сарын 7-нд Ши Жиньпин дарга Казахстаны Ерөнхийлөгч Токаевт аман захидал илгээв.

Ши Жиньпин аман захидалдаа: Сүүлийн өдрүүдэд Казахстанд томоохон үймээн гарч, хүн ард, эд хөрөнгийн хүнд хохирол учруулав, үүнд холбогдуулж би танд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Та энэ эгзэгтэй мөчид эрс шийдэмгий арга хэмжээ авч, нөхцөл байдлыг хурдацтай намжааж байгаа нь улс төрч хүний хариуцлага, улс орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, байр суурийг харуулж байна.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Казахстаны тогтвортой байдлыг алдагдуулж, Казахстаны аюулгүй байдалд заналхийлж буй аливаа хүчнийг Хятад улс тууштай эсэргүүцэж, Казахстаны ард түмний амар амгалан амьдралыг алдагдуулж буй аливаа хүчийг эрс эсэргүүцэж, Казахстанд зориудаар үймээн самуун үүсгэж, "өнгөт хувьсгал"-ыг өдөөж буй гаднын хүчнийг тууштай эсэргүүцэж, Хятад, Казахстаны найрамдлыг алдагдуулж, хоёр орны хамтын ажиллагаанд саад учруулах аливаа оролдлогыг эрс эсэргүүцнэ. Ах дүү хөрш, байнгын иж бүрэн стратегийн түншийн хувьд Хятад улс Казахстанд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж, Казахстаны хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь туслахад бэлэн байна. Ямар ч эрсдэл, сорилттой тулгарсан ч Хятад улс бол Казахстаны итгэлт анд, найдвартай түнш бөгөөд Хятадын ард түмэн Казахстаны ард түмэнтэй үргэлж хамт байх болно.