Өвлийн олимпийн хэвлэл мэдээллийн үйлчилгээ
2022-01-08 12:32:55
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо 1-р сарын 5-нд 2022 оны Бээжингийн өвлийн олимп болон өвлийн паралимпийн хэвлэл мэдээллийн төвийг албан ёсоор туршин ажиллуулсан бөгөөд тэмцээний үеийн хаалттай удирдлагад шилжсэнийг мэдэгдэв. Мөн өдөр Өвлийн олимпийн зохион байгуулах хорооны хоёр хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийнхэнтэй анх уулзлаа. Хятадын Төв Радио Телевизийн сэтгүүлч Пэн Янь-Юань Бээжингээс мэдээлж байна.

Өвлийн олимпийн зохион байгуулах хорооны орлогч дарга бөгөөд нарийн бичгийн дарга Хань Зырүн нь хэвлэлийн төлөөлөгч Жао Вэйдүн, Янь Жярүнг танилцуулжээ. Олимпын тэмцээний үед тэд НҮБ-ын Олон улсын олимпийн хороо, Олон улсын паралимпийн хорооны хэвлэлийн төлөөлөгчийн хамт Бээжингийн өвлийн олимп, паралимпийн хэвлэлийн бага хурлыг даргалж, тэмцээний байдал болон гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарал хандуулж буй асуудлын тухай танилцуулна. Хэвлэлийн төлөөлөгчид гол нь хэвлэл мэдээллийн төвд ажиллах бөгөөд тус төвд бүртгүүлсэн 5-6000 сэтгүүлчдэд хандах болно.

Хэвлэл мэдээллийн гол төвд хэвлэлийн төв болон олон улсын радиогийн төв байдаг. Энэ нь Бээжингийн Үндэсний хурлын төвийн хоёр дахь шатны барилга байгуулалт мөн бөгөөд Бээжингийн 2008 оны зуны олимпийн гол хэвлэл мэдээллийн төвтэй нэг л зам алсалж, хоёр олимпийн хотхоны өвөрмөц бэлэг тэмдгийн чанартай үзэмжийг бүрдүүлжээ. Уралдаан тэмцэээний үед дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бүх үйлчилгээ, техникийн тусламж үзүүлнэ. 1-р сарын 4-нд албан ёсоор туршин ажиллуулсан бөгөөд өвлийн олимпийн үеийн хаалттай удирдлагад орсон байна. 1-р сарын сүүлчээр анхны хэвлэлийн бага хурлаа тус төвд хийлгэнэ.
Хэвлэл мэдээллийн төвийн захирал Жан Вэньлэй: 216 мянган квадрат талбайтай тус төв нь зориулалттай үйлчилгээний бүсийг ангид байлгаж,  зайгаа барих боломжийг хангахын тулд хаалттай хоёр бүс ажиллуулна. Хаалттай бүсэд хэвлэл мэдээллийнхнийг ажиллуулж, түүний гадна нь үйлчилгээний баталгааны бүсийг байршуулсан гэжээ. Одоо түүний яриаг үргэлжлүүлэн сонсоно уу:

“Бид хаалтын бүсийн дотор гадна нь тусбүр бүртгэх, аюулгүйн шалгалт хийх, дээж авах үйлчигээ хангах бөгөөд хогийн сав зэрэг түр хэрэглэх тоног төхөөрөмж тохижуулсан юм. Хаалтын дотор гадна бүс нь тусбүр иж бүрэн тоног төхөөрөмжтэй учраас хоёр бүс дэх бүх хүмүүс, хог хаягдал зэрэг эд зүйлс хүртэл ямар ч холбогдох боломжгүй юм. Бид Бээжингийн өвлийн олимпийн хороо, Олон улсын олимпийн хорооны хамтран туурвисан цар тахлын эсрэг шинэчилсэн гарын авлагын дагуу, спортын ордны тэмцээний үед цар тахлаас урьдчилан сэргийлж хянах төслийг туурвин, өвчний шинж тэмдгийг хянах, PCR шинжилгээ хийлгэх, ариутгал халдваргүйжүүлэлт,  олон нийтийн эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шилжүүлэх зэрэг тусгай зориулалттай төслийг боловсруулжээ. Үүний зэрэгцээ халдвар үүсэх магадлалд чиглүүлэн, хэрхэн шийдвэрлэх тухай холбогдох яаралтай төслийг боловсруулжээ.”
Халдвар хамгаалалтын шаардлага хангахын тулд бүртгүүлсэн хэвлэл мэдээллийнхэн бүгд хаалттай бүсийн дотуур ажиллана. Үүнтэй холбогдуулан Жан Вэньлэй хэлэхдээ, хэвлэлийнхний хаалтын бүс дэх ажил амьдралын талаар бид нарийн тохируулалт хийжээ, тухайлбал Олимпийн төв бүсэд ажлын автобус ажиллуулж, 24 цагийн ухаалаг гуанз рестораны үйлчилгээ хангаж, ухаалаг унтлагын амралтын бүхээг, сар шинийн үеийн зугаалгын наадам зэрэг бий.
Жанчхүүгийн тэмцээний бүс дэх хэвлэл мэдээллийн төв 12 мянган квадрат метр талбайтай, тэмцээний үед  400 сэтгүүлчдэд бүх талын үйлчилгээ хангана. Хэвлэл мэдээллийн төвөөс нэлээд зайтай Юнь Дин цанын гулгалтын паркт тусгайлан сэтгүүлчийн хоёр өрөө байр гаргаж, мэдээллээ шуурхай цацах боломж бүрдүүлж өгчээ.
Уралдаан тэмцээний үед Бээжингийн олон улсын зочид буудлын хурлын төвд 2022 оны Бээжингийн хэвлэл мэдээллийн төвийг ажиллуулж, өвлийн олимпд бүртгүүлээгүй албаны сэтгүүлчдэд мэдээллийн үйлчилгээ хангана. Бүртгүүлээгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандан хотын мэдээллийн төв байршуулах нь Олимпын зуршил юм. Бээжин хотын засгийн газрын Мэдээллийн албаны дарга, 2022 оны Бээжингийн Мэдээллийн төвийн дарга Шюй Хэжянь хэлэхдээ, дэлхийн цар тахлын нөхцөл байдалд тулгамдсан шаардлагагүй юм бол Хятадад түр ирж ажиллах сэтгүүлчдийг урихгүй гэжээ:
“Зарчмын хувьд тулгамдсан шаардлагагүй нөхцөлд Хятадад түр хугацаатай ирж ажиллах гадаадын сэтгүүлчдийг урихгүй, гол нь Бээжинд суугаа байнгын сэтгүүлчид байх ёстой. Тулгамдсан шаардлагагүй нөхцөлд Хонконг Макаогийн сэтгүүлч түр хугацаатайгаар Бээжинд ирж ажиллахыг урихгүй, эх газарт ажиллаж байсан сэтгүүлчдээр гол болгоно. Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагаас гол нь Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг оролцуулах бөгөөд орон нутгийн сэтгүүлчдийг тодорхой хэмжээгээр оролцуулна. 2022 оны Бээжингийн Мэдээллийн төв сэтгүүлчдэд нээлттэй бөгөөд ерөнхийдөө 2000 сэтгүүлчийг хүлээн авах төлөвтэй байна.  ”

5-ны байдлаар, 1200 сэтгүүлч өргөдлөө дэвшүүлээд байгаа. Тэмцээний үед Мэдээллийн төв нь Бээжингийн соёл түүх, экологийн орчин, шинжлэх ухаан техник зэрэг гурван  үзэл баримтлалын талаар мэдээлэл өгч үйлчилгээ хангана гэж Шюй Хэжянь ярьж байлаа.
Бээжингийн өвлийн олимп удалгүй нээгдэх гэж буйтай холбоотойгоор Өвлийн олимпийн зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Жао Вэйдүн хэлэхдээ, бэлтгэл ажил шувтаргаандаа орсон, галт бамбарын буухиа, нээлт хаалтын ёслол зэрэг арга хэмжээ дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Үүнээс уламжлалт галт бамбарын буухиа нь 2-р сарын 2-ноос 4-нийг хүртэл гурван тэмцээний бүсэд болж, нийт 1200 галт бамбар дамжуулагч оролцоно. Нээлт хаалтын ёслолын талаар Жао Вэйдүний танилцуулсныг үргэлжлүүлэн сонсоорой:

"Бид нээлт хаалтын ёслолын бэлтгэлийн ажлыг бүрэн хийж байна. Дөрвөн ёслолын арга хэмжээний албан ёсны тогтолтыг зохион байгуулж байгаа. Олон үйл явцыг нь цомхтгосон боловч бид аль болох гайхалтай ёслолын үр дүнд хүргэхийн төлөө зүтгэж байна. Ордон заал болон хотын дүр төрхийн үзэмжийг үзүүлж, Өвлийн олимп, хотын соёлын арга хэмжээ, цас мөсний үйл ажиллагаа зэрэг цуврал арга хэмжээг зохионо. Өвлийн олимпийн уур амьсгал улам бүр ойртож буйг хүмүүс мэдэрнэ гэдэгт найдаж байна. ”
Хэвлэлийн төлөөлөгч Янь Жярүн хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимп дэлхийн өвлийн спортын шинэ эринийг нээлээ гэж Олон улсын олимпийн хорооны дарга Бах ярьж байлаа. Энэ спортын арга хэмжээний бие бүрэлдэхүүн болсондоо туйлын яруу алдартай санагдаж байна. Миний бие хэвлэл мэдээллийнхэнд тус дэм болж, Өвлийн олимпийн тухай оновчтой үнэн бодитой мэдээлэл өгөхийн төлөө хичээн ажиллана гэжээ.

“Хүрэлцэн ирсэн та бүхэн, гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтийн оролцоо чармайлтаар Бээжингийн өвлийн олимп илүү гайхалтай болно гэдэгт итгэлтэй байгаа. Ташрамд дурдахад гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тамирчид болон уралдаан тэмцээнд анхаарлаа хандуулж, цас мөсний спортын гайхамшиг болон торгон агшныг хүмүүст хүргэж, өвлийн спортыг түгээн, олимпийн үйлсийг хөгжүүлэхэд хүчин зүтгэлээ оруулна гэдэгт найдаж байна. Үүний зэрэгцээ сэтгүүлчид халдвар хамгаалалтын гарын авлагын холбогдох дүрмийн дагуу бидэнтэй хамтран цар тахлаас урьдчилан сэргийлж хянах ажлыг сайтар хийхийг хүсэж байна. Мөн эв санаа нэгтэй байх Олимпын наадмын үзэл баримтлалыг практикт хэрэгжүүлж, дэлхийн ард түмнийг урамшуулан, хүндрэл бэрхшээлийг даван туулж, илүү хурдан, өндөр түвшинд, илүү хүчирхэг хамтдаа хөгжихийг уриалж байна. Ирээдүй зүг бид хамтдаа!”