Ши Жиньпин Мавританийн Ерөнхийлөгч Газванитай утсаар ярив
2022-01-08 14:03:42
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Мавританийн ерөнхийлөгч Газвани руу утсаар ярьж, түүний коронагийн халдвараар өвчилсөнд болгоон тохинуулж байгаагаа илэрхийлжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, ерөнхийлөгч Газвани коронагийн халдвар авсанд миний бие болгоон тохинуулж байгаагаа илэрхийлж, эртхэн илааршихыг хүсэж байна. Хятадын засгийн газар болон ард түмэн Мавританийн засгийн газар, ард түмний тахлын эсрэг тэмцлийг тууштай дэмжиж байна. Ерөнхийлөгч Газванигийн удирдлага дор Мавритани улс цар тахлыг эртхэн ялан давна гэдэгт итгэлтэй байна гэжээ. \Ренчинсоо\