298 сая 910 мянга гаруй хүн КОВИД-19-ийн халдвар авчээ
2022-01-08 14:51:55
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн бүртгэлд харуулснаар, Европын төв нутгийн цагаар нэгдүгээр сарын долооны 17 цаг 08 минутын байдлаар дэлхийн хэмжээнд КОВИД-19-ийн халдварын нийт 298 сая 915 мянга 721 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 5 сая 469 мянга 303 хүн хорвоог орхижээ. 

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны веб сайтын мэдээлснээр, нэгдүгээр сарын долоонд Хятадын дотор газарт халдварын тохиолдол 159-өөр нэмэгдсэний 64 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол үлдсэн 95 нь дотоодын халдварын тохиолдол болно. Мөн өдөр 151 хүний бие нь илааршин эмнэлгээс гарсан бол 5578 хүнийг анагаахын шинжилгээнээс чөлөөлж, хүнд өвчтөний тоо өмнөх өдрийнхөөс 3-аар багасжээ. 

2022 оны нэгдүгээр сарын долооны өдрийн байдлаар, Хятад улсын дотор газарт КОВИД-19-ийн нийт 103  мянга 454 тохиолдол бүртгэгдэж, 95 мянга 451-г нь эмчлэн эдрүүлсэн бол халдварын улмаас 4636 хүн нас баржээ.