Казахстаны хууль сахиулах байгууллага гадаадын 100 гаруй иргэнийг баривчилжээ
2022-01-08 14:15:12
Share
Share this with Close
youtube WeChat

РИА Новости агентлагийн мэдээлснээр, тухай орон нутгийн цагаар 8-ны өдөр үймээний үеэр хууль сахиулах байгууллагын баривчилсан хүний тоо 4266-д хүрсэн тухай Казахстаны цагдаагийн газрын статистик бүртгэлд харуулжээ.

Үүнээс гадна, Казахстаны цагдаагийн тал Алматы хотын ойролцоох нэг тосгоноос 100 хүнийг баривчилсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад эдгээр хүмүүс нь хөрш орнуудын иргэд болох нь тогтоогджээ. Цагдаа нар бас Жамбул мужийн нэгэн оршин суугчдын хорооноос галт зэвсгийн агуулах илрүүлсэн бол Алматы хотод сумны агуулах илрүүлж,  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Орон нутгийн цагаар 8-ны өглөө, Казахстаны ерөнхийлөгч Токаев олон нийтийн сүлжээгээр "террористуудтай хэзээ ч хэлэлцээр хийхгүй, дээрэмчдийг устгах ёстой" хэмээн дахин онцолжээ. \Ренчинсоо\