Бараа бүтээгдэхүүний импорт, экспорт 35.39 их наяд юаньд хүрчээ
2022-01-08 15:05:34
Share
Share this with Close
youtube WeChat

2021 оны эхний 11 сард, Хятадын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын худалдааны нийт хэмжээ 35.39 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22%-иар өссөн байна. Үүнд АСЕАН, Европын холбоо, АНУ зэрэг худалдааны томоохон түншүүдтэй хийгдсэн импорт, экспорт дунджаар хоёр оронтой тоогоор өссөн нэмэгджээ.

"Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ орон зай бий болгосон төдийгүй Хятадын гадаад худалдааг хөгжүүлэхэд шинэ боломжийг нээж өгсөн юм. 2021 оны эхний гурван улиралд Хятад улсын “Бүс ба зам” дагуух орнуудтай хийсэн импорт, экспорт 23.4 хувиар өсөв.  

Хятадын Худалдааны дэд сайд Рэнь Хүнбинь "Хятад улс гадаад худалдааны шинэ төлөв байдал, шинэ загварыг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилдаг. Худалдааны яам орон нутгууд, олон салбартай хамтран бодлогын тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгож, бизнесийн орчныг улам сайжруулан, үндэстэн дамнасан цахим худалдааны цар хүрээг таван жилийн дотор бараг 10 дахинаар нэмэгдүүлсэн бол зах зээлийн нийлүүлэлтийн худалдааны экспорт 6 жилийн дотор 5 дахин нэмэгдэж, гадаад дахь агуулахын тоо 2000-аас давсан байна" гэжээ. \Ренчинсоо\