Өмнөдийн усыг умард руу татах төслөөр нийт 50 тэрбум гаруй шоо метр ус татжээ
2022-01-08 15:10:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Усан ашиглалтын яамны мэдээлснээр, 1-р сарын 7-ны оройн 11 цагийг хүртэлх байдлаар, Өмнөдийн усыг умард руу татах төслийн зүүн, дунд шугамын төслийн ус татсан хэмжээ нийт 50 тэрбум шоо метрээс давжээ.

Өмнөдийн усыг умард руу татах төслийн барилга байгуулалтын ажил эхэлснээс хойш зүүн шугам дагуух ус хүртэгч олон хотуудын амьдралын болон аж үйлдвэрт хангах усны баталгаажуулалтын түвшин доод талдаа 80% хувьд хүрэхгүй байсныг нэмэгдүүлээд 97% хувиас дээш хэмжээнд хүргэж, дунд шугам дагуух ус хүртэгч олон хотуудын амьдралын хэрэглээний усны нийлүүлэлтийн баталгаажсан түвшин доод талдаа 75% байсныг 95% хувиас дээш хэмжээнд хүртэл нэмэгдүүлж, аж үйлдвэрт хангах усны баталгаажилт 90% хувиас давжээ.

Өмнөдийн усыг умард руу татах төслийн зүүн, дунд шугамын нэгдүгээр хугацааны төсөл нь бүх талаар ус татаж эхэлснээс хойших 7 жил гаруйн хугацаанд, усны нийлүүлэлтийн цар хэмжээ удаа дараа шинэ тэмдэглэл бүтээж, жилд татсан усны хэмжээ 2 тэрбум шоо метр байснаас өсөн нэмэгдээд 10 тэрбум шоо метрт хүрч, 140 сая гаруй хүн ард үр өгөөжийг нь эдлэж, Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн бүс нутгийн усны нөөцийн баталгаат байдлын түвшнийг ихээхэн нэмэгдүүлсэн юм.