Хөхнуур мужийн Мэнь Юань сяньд 6.9 баллаын газар хөдөлжээ
2022-01-08 15:04:28
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 1-р сарын 8-ны 01 цаг 45 минутад Хөхнуур мужийн Бэйхай жөүгийн Мэнь Юань сянь(умард өргөрөгийн 37.77 грудас, зүүн уртригийн 101.26 градус)-нд 6.9 баллын газар хөдлөлт болж, газрын гадаргуугаас 10 км-ын гүнд чичирхийлэл үүссэнийг Хятадын газар хөдлөлт хэмжилтийн станц тогтоожээ.

Энэ удаад болсон Мэнь Юаний 6.9 баллын газар хөдлөлтийн голомт бүсийн ойролцоох 200 км-ийн цар хүрээнд 1900 оноос хойш 6 баллаас дээш зэрэглэлийн газар хөдлөлт нийт 8 удаа болжээ. 2022 оны 1-р сарын 8-ны 10 цагийг хүртэлх байдлаар, 3.0 баллаас дээш зэрэглэлийн чичирхийлэл нийт 8 удаа бүртгэгдсэн байна.

Энэ удаагийн газар хөдлөлтийн чичирхийллийн мэдрэгдсэн цар хүрээ их, Хөхнуур, Ганьсу мужид хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. Газар хөдлөлтийн голомт орчмын 5 км-ын бүс нь далайн түвшнээс дунджаар ойролцоогоор 3674 метр өндөр өргөгдсөн бөгөөд газар хөдлөлтийн голомтын ойролцоох бүсийн хүн ам нэлээд сийрэг юм.