Сансрын нисэгчид Тяньжөү-2 ачааны хөлгийг сансрын станцтай холбох туршилтыг амжилттай биелүүлжээ
2022-01-08 14:57:10
Share
Share this with Close
youtube WeChat


Хятадын нисэгчтэй сарсын төслийн албанаас мэдээлснээр, Бээжингийн цагаар 2022 оны 1-р сарын 8-ны 07 цаг 55 минутад, Шэньжөү-13 сансрын хөлгийн сансарчид газрын станцын шинжлэх ухаан технологийн мэргэжилтэнтэй нягт хамтран ажилласны дагуу сансрын станцын гол бүхээг дотроос зайны гар удирдлагаар Тяньжөү ачаа тээврийн сансрын хөлөг болон сансрын станцын нэгдмэл цогцыг холбох туршилтыг бүрэн амжилттай биелүүлсэн байна. Энэ туршилтын үйл явц 2 цаг шахам үргэлжилжээ.

Туршилт эхэлсний дараа Тяньжөү-2 ачааны сансрын хөлөг нь гол бүхээгийн холбоосны хэсгээс урагшаа салж, сансрын нисэгчид зайны гар удирдлагын хэлбэрээр дамжин ачааны сансрын хөлгийг салган товлосон тогтох цэгт хүргэжээ. Богино хугацаанд тогтсоны дараа тэгш чиглэлээр ойртуулах шатанд шилжиж, ачааны сансрын хөлгийг удирдан сансрын станцын нэгдмэл цогцтой урагш хойш чиглэлээс холбох холболтыг оновчтой биелүүлжээ.

Зайны гар удирдлагаар холбох холболт бол сансрын станц болон хүрэлцэн ирсэн нисэх төхөөрөмжийг холбох чухал загвар, мөн түүнчлэн нисэгчгүй сансрын төхөөрөмж хүрэлцэн ирэхэд автоматаар холболт хийхийн бэлтгэл арга хэлбэр юм. Энэ удаагийн туршилтыг анх удаа сансрын нисэгчид тойрог замд зайны гар удирдлагын төхөөрөмжийг ашиглан ачааны сансрын хөлгийг удирдаж сансрын станцтай холбож, сансрын станц болон хүрэлцэн ирсэн нисэх төхөөрөмжийг зайны гар удирдлагын холбох системийн чадвар, сансар болон газрын станцын хамтран ажиллах үйл явцын зүй зохистой байдлыг эхний шатанд баталгаажуулсан байна.