Бээжингийн өвлийн олимпын соёлын бүтээмжийн бүтээгдэхүүний дотор Хятад улсын уламжлалт соёлыг илэрхийлсэн энгэрийн тэмдгүүд хүмүүст ихээхэн таашаагдаж байгаа бол энэ удаад “Баруунш зорчсон тэмдэглэл”, “Хүйтэн уулын бичиг”, “Гурван улсын үлгэр”, “Улаан асрын зүүд” зэрэг Хятадын сонгодог дөрвөн их романд гардаг өвөл, цас мөстэй хамаатай үлгэрийн хэсгийг тусган харуулжээ.
Тус энгэрийн тэмдэгт “Баруунш зорчсон тэмдэглэл” романы 48-р бүлэгт, нэгэн сэтгэлээр баруунш зорчиж ном залахаар аялсан Тансаг лам гурван шавийнхаа хамт Тэнгэр голыг гэтлэхэд тохиолдсон бэрхшээл, үйл явдлыг өгүүлсэн үлгэрийг харуулжээ.
Тус энгэрийн тэмдэгт “Хүйтэн уулын бичиг” романы 10-р бүлэгт бичигдсэн Линь Чүн цаст шөнө Ляншань ууланд очсон үлгэрийг харуулсан байна.
Тус энгэрийн тэмдэгт “Гурван улсын үлгэр” романы 37-р бүлэгт гардаг Шуань Дэ цасан шуурганы дунд Жу Гэлянтай очиж золгосон үлгэрийг харуулжээ.
Тус энгэрийн тэмдэгт “Улаан асрын зүүд” романы 50-р бүлэг буюу “Лү Шюэ тинд үзэмжийн шүлгийг нийлүүлэн холбож, Нуань Шян жилийн оньсогыг урлан зохиов” хэмээх бүлэгт бичигдсэн Шюэ Баочиний тухай үлгэрийн агуулгыг харуулжээ.
\Уртнасан.\