Саудын Араб, Кувейт зэрэг орны ГХ-ийн сайд нар Хятадад айлчилна
2022-01-09 15:33:30
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-ийн урилгаар, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Файсал, Кувейтийн Гадаад хэргийн сайд бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ахмед, Оманы Гадаад хэргийн сайд Бадр, Бахрейны Гадаад хэргийн сайд Заяни, Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Наиф нар 1-р сарын 10-аас 14-ний өдрүүдэд БНХАУ-д айлчлах гэж байгаа тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгдлээ.