Гадаад валютын нөөц 8 сар дараалан 3.2 их наяд ам доллароос давав
2022-01-09 15:16:11
Share
Share this with Close
youtube WeChat

2021 оны 12-р сарын эцэс хүртэлх байдлаар, Хятадын гадаад валютын нөөцийн цар хэмжээ 3 их наяд 250 тэрбум 200 сая ам.доллар болсон нь 11-р сарын эцсийнхээс 27.8 тэрбум ам.доллар буюу 0.86%-иар өссөн байна. Өмнөх хоёр сард тус бүр 17 тэрбум ам.доллар, 4.8 тэрбум ам. доллароор өссөн бол бүтэн жилд 33.6 тэрбум ам доллароор өсөн нэмэгджээ. Өнөөгийн байдлаар, гадаад валютын нөөцийн хэмжээ 8 сар дараалан 3.2 их наяд ам. доллароос давж, 2016 оноос хойших шинэ дээд амжилт тогтоожээ.

Валютын нөөц тогтвортой өсч байгаа нь Хятадын эдийн засгийн үндсэн байдал тасралтгүй сайжирч байгаагийн чухал үзүүлэлт юм. Цаашид валютын нөөцийн цар хүрээ тогтвортой байдлаа хэвээр хадгалах болно. Учир нь Хятадын эдийн засгийн урт хугацааны эерэг үндэс суурь өөрчлөгдөөгүй, өсөлтийг тогтворжуулах бодлогуудыг боловсруулж хэрэгжүүлснээр, эдийн засгийн үйл ажиллагааг зохих орон зайд байлгаж, валютын нөөцийн цар хүрээний тогтвортой байдалд бат бэх үндэс суурийг тавьсан байна гэж салбарынхан үзсэн байна. Үүний зэрэгцээ Хятад улс гадаадад нээлттэй байхаа ахиулсаар, олон улсын хөрөнгө оруулагчид Хятадын хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж, холбогдох үнэт цаасны хөрөнгө оруулалт тогтвортой байх төлөвтэй байгаа нь төлбөр тооцоо болон гадаад валютын эрэлт нийлүүлэлтийн үндсэн суурийг тэнцвэртэй байлгахад тустай юм. \Ренчинсоо\