Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын нээлт хаалтын ёслолын ерөнхий найруулагчаар Жан И Мөү ажиллана
2022-01-09 14:15:20
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агенталгийн сурвалжлагч саяхан Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны холбогдох салбараас сурвалжлан мэдээлснээр, 2008 оны Бээжингийн зуны олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар ажилласан Жан И Мөү энэ удаад дахин энэ чухал үүргийг хүлээн авч, 2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын нээлт, хаалтын ёслолын ерөнхий найруулагчийн хувиар ажиллана. Тэрбээр мөн зуны олимп, өвлийн олимпын нээлт хаалтын ёслолуудыг найруулсан дэлхийн анхны “хос олимп”-ын найруулагч болох юм.

Тус удаагийн өвлийн олимпын нээлт, хаалтын ёслол нь “Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц” гол агуулгыг илэрхийлж, “авсаархан, аюулгүй, гайхамшигтай” зохион байгуулах үзэл баримтлалыг зохион бүтээхийг зарчмаа болгож, дэлхий нийтийн өнцгөөс сайн сайхан ирээдүйн тухай өгүүлэх болно. Энэ удаад “олон жүжигчдийн зэрэг тэгш хөдөлгөөн”-өөр бус, харин уран сайхны үзүүлбэр тоглолт хийгээд ёслолын үйл явцыг уялдаатай болгож, шинжлэх ухаан технологийн инноваци, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасган байгаль орчинд ээлтэй, спорт эрүүл мэнд зэрэг үзэл ойлголтыг нэмж нэгтгэхээр дамжин дэлхий нийтэд романтик, үзэсгэлэнтэй, халуун дулаахан уур амьсгалтай үйл явдлыг толилуулах болно.

Жан И Мөү сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: зуны болон өвлийн “хос олимп”-ын найруулагч болж байгаагаа маш азтай гэж бодож байна. “Улс орон хөгжиж, байр суурь нь дээшилж, Хятад улс ийм ойрхон хугацааны дотор хоёр удаагийн олимпыг зохион байгуулж байна, энэ бол Хятад улсын чадвар юм. Ийм ч учраас миний хувьд “хос олимп”-ын найруулагч болох ийм боломж тохиосон юм” гэжээ.

Жан И Мөү бол Хятад улсын кино урлагийн “тавдугаар үеийн кино найруулагчид”-ын төлөөлөх найруулагч юм. 2008 оны олимп, паралимпын нээлт хаалтын ёслолын ерөнхий найруулагчаар ажилласнаас гадна тэрбээр 2004 оны Афины олимпын хаалтын ёслол болон 2018 оны Пёнчаны өвлийн олимпын хаалтын ёслолд  болсон олимпын далбааг хүлээн авах ёслолын үеийн  Бээжингийн 8 минутын уран сайхны үзүүлбэрийн найруулагч юм.

Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслол 02-р сарын 04-нд Үндэсний цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр цогцолборт болно.





\Уртнасан.\