Энхийг сахиулах хүчин Казахстаны нийслэлд хүрэлцэн очиж үүргээ гүйцэтгэж байна
2022-01-09 14:59:45
Share
Share this with Close
youtube WeChat

РИА Новости агентлагийн мэдээлснээр, тухайн орон нутгийн цагаар 8-ны өдөр Тусгаар улсуудын холбооны хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах хүчин Казахстаны нийслэл Нур-Султан хотод хүрэлцэн очиж, энхийг сахиулах үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол Казахстаны өөрийн аюулгүй байдлын хүчин ч Алматы хот руу очиж терроризмын эсрэг үүрэг гүйцэтгэж байгааг Казахстаны ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Казахстаны Ерөнхийлөгч Токаев нөхцөл байдлын тогтвортой, аюулгүй байдлыг хангаж, үндэсний эрх ашгийг хамгаалахын тулд олон салбарууд уялдаа холбоотой байж, ажлаа сайтар гүйцэтгэхийг зарлиг болгосон гэж мэдээнд онцолжээ. \Ренчинсоо\