Пакистаны жуулчлалын бүсэд цасан шуурга болсны улмаар 22 хүн амиа алдав
2022-01-09 15:12:58
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 1-р сарын 7-нд Пакистаны амралт аялал жуулчлалын нэгэн газарт гэнэт цасан шуургатай цаг агаар тохиож, олон мянган жуулчид болон мянга гаруй машин унаа цаст ууланд гацаж, одоог хүртэлх байдлаар багаар тооцоход 22 хүн амиа алджээ.

Тухайн нутгийн цагдаагийн мэдэгдсэнээр, цасан шуурга болсны дараа гадаргуугийн цасны зузаан 1.2 метрээс давжээ. Олон тооны жуулчид ирцгээсэн нь тухайн газрын зочид буудлын хүлээн авах чадвараас хол хэтэрсэн тул олон хүмүүс дулаалгаа асааж машин дотроо хонож, зарим хүмүүс нь нүүрстөрөгчийн дан ислийн хордлого авсан байна.

Пакистаны нийслэл Исламабадаас ойрхон буй Муррее уулс нь алдартай байгалийн үзэмжит газар бөгөөд жил бүрийн өвөл энд олон тооны жуулчид зорин очиж цаст уулын үзэмж үздэг байна.